3

217 52 12
                                    

"Жимин аа энэ хананы цаана гарчихвал хоёулаа дахиж уулзаж чадахгүй байж мэднэ тусалсанд баярлалаа Жиминаа баяртай" хэмээн хэлээд шаргал үстэй хүү нүсэр том баригдсан чулуун хананы цоорхойгоор гарахаасаа өмнө Жиминий хацар дээр үнсэн хэлэхэд Жимин хацартаа тогтсон нулимсаа шудран хүүг тэвэрнэ.
"Жонгүгаа амийг минь аварсанд баярлалаа энэ зэргийн тус бол юу ч биш болохоор дахиж аюулд орж болохгүй шүү бас дараа заавал уулзмаар байна болно биздээ" гэхэд шаргал үст толгой дохин буржгар бор үсийг нь чихнийх нь араар хийн хайрлангуй ширтэнэ "тэгье дараа заавал уулзацгаая бас тэр үед чамд заавал хэлмээр байгаа юм байна тэр хүртэл өвдөж зоволгүй сайн сууж байх хэрэгтэй шүү надад амла" гээд чигчий хуруугаа гозойлгон амлалт аваад хүчтэй аадар бороонд үерлэн давлагаалах далайрүү гүйн алга болов.

"Жиминаа намайг санаж байна уу? би Жо........." шаргал үст лусын дагины үгийг таслан гартаа болор таяг тулсан хүзүүгээр нь шүргэх урт буржгар хар үсээ талыг нь боож урд үс нь бага зэрэг арзайсан ч дэндүү гэмээр царайлаг цусан улаан нүдтэй эр гэнэт л харанхуй байсан өрөөний нөгөө булангаас гараад ирэхэд Жимин хачин ихээр цочсон ч тэрхүү гайхамшигтай оршихуйн гоо үзэсгэлэнд автаж харц өөд нь тунагалаг бор нүдээрээ тасралтгүй ширтэж орхих нь тэр.

анхны харцаар дурлах гэдгийг хараахан мэдэхгүй ч тэр нэгэн залууг хараад өөрийн ухаанаа хаа нэгтээ гээж орхиод айж эмээхээ ч мэдэлгүй тэр нэгэнийг дагуулан харна. Сая сая эрвээхий өрөөгөөр дүүрэн нисэн эргэлдэх шиг, амьсгал нь давхцан яаж амьсгалахаа ч мартчих шиг, төрснөөсөө хойш нэгэн хэмнэлэээр л цохилж байсан зүрх цээжиндээ багтахгүй байгаа мэт л булиглан цохилж, даарсандаа цайсан хацар нь халуу оргин чихнээсээ эхлэн улайж буйгаа мэдэрнэ. Хэдий цохилдоггүй зүрхтэй ч түүний гайхалтай хийгээд хүчирхэг аураа гээд дурлаж болохгуй бүр эгцлэн харах ч эрхгүй нэгэнрүү эрээ цээргүй ширтэж байгаа өөрийгөө ч ойлгосонгүй үнэндээ дурлахад нэг л секунд хангалттай юмсанж. Мянга мянгана хайрын захидал, халуун дулаан үгэсгүй, хайр энрийлэлгүйгээр зүгээр л тэр нэгэн тархи болон зүрхэнд тэрхэн хоромд л гүнзгий нэвтэрч орхиод сэтгэл зүрхийг нь зөвхөн өөрөө дүүргээд түүндээ дахин хэзээж мартагдаж үзэж ядаж эсвэл зүгээр л хажууд нь байж чадахгүй болгодог, хайрлаж дурлахад ердаа нэг л секунд хангалттай.

"Энэ өрөөг надаа өөр хүн олж чадахгүй гэж бодсон юмсан гэтэл чи хэн болчихоод дураараа орж ирээд миний загсанд хүрээд байгаа юм? чи хэн ч байлаа ч  гэсэн миний дургүйг хүргэж чадлаа" хэмээн тэрээр бүдүүн баргил хоолойгоо хүнгэнүүлсээр Жиминий зүг дөхөн очвол Жимин түүнээс зайлс хийн нэг алхам ухрав. "намайг өршөөгөөрэй эрхмээ тэрнийг харсан чинь хэцүү харагдаад л өөр ямар ч бодол санаа агуулаагүй шүү" гэж Жимин гараа урдаа аван толгой бөхийлгөж харин түүний урд ууртай зогсох нэгэн үхээрийн цагаан урт гарынхаа хуруугаар Жиминий зөөлөн мөн улаа бутарсан хацраар гүйлгэн урт хумсаараа зурж бага зэрэг улайлгаад түүний өндөрт тааруулан бага зэрэг бөхийж улаан туяа татсан хацартай залуугийн нүүрэнд тулахад Жимин харцаа өргөж тааран тэдний харц дахиад л тулгарч орхив.

"Манайд ирсэн бүдүүн ноёны зарц байх шив энэ өрөө миний өрөө юмсан ийшээ хамаагүй орж гараад байж болохгүйг чамд хэлээгүй бололтой зарцхан минь! бас би миний юманд хамаагүй хүрэхэд дургүй" хэмээн хүйтэн аура ялгаруулах нэгэн хэлэхэд энд ирэхээс ч өмнө захиж хэлээд байсан Тэхён ноён болохыг ойлгох Жимин хүнд байдалд орчихсноо мөдхөн ойлгов.
"уучлаарай эзэнтээн намайг өршөөгөөч" Жимин Тэхёны өмнө сөхрөн суугаад чанга дуугаар хөлцөл өчөөд онгойлгочихсон байсан хоргоо буцаан хаах гэхэд залуухан лусын дагина өрөвдөлтэй гэгч нь өөдөөс нь ширтэх ч Жимин юу ч хийж чадахгүй тул нүдээ анин орхихоос өөр арга байсангүй.

"эзэнтээн намайг үнэхээр өршөөгөөрэй дахин таны зөвшөөрөлгүй энд орж ирэхгүй" гэхэд цус сорогч хээнцэр таягаа тулан модон шалан дээр тог тог хийлгэн алхаж багагүй айдас хүргэнэ.

"манайд ирсэн зарцын хүү ийм залуухан бас бүлээн цустай байх гэж хацар чинь улаа бутраад л яг л миний сорохыг хүсэж байгаа бүлээхэн амттан шиг, өдөр болгон хадгалж байгаад амталмаар диссерт шиг л...... Яагаад ийм бодол чиний наад амттай цусны үнэрийг авснаас хойш бодогдоод байгаа юм бол?" гэж хэлэхдээ урт хумсаараа Жиминий зөөлхөн хацрыг элбэж дусал цус гаргаад тэр дор нь амандаа хийж орхив.





A/N- yu ch bichee haychiv hha 🤣 update hiigeegvv udtsan bolohoor hvn amitan neeh unshihgvv bh ghdee unshij bgaa hed goy demjeed ogoorei kkk

ECCEDENTESIASTWhere stories live. Discover now