4

232 54 8
                                    

Нар мандаж тэнгэрт хуралдсан үүлс хаашаа ч юм алга болчихсон олон зуун цэцгэсийн дундуур хэн нэгэн жаргалтай гэгч нь гүйж байхыг чадан ядан харна. Тэр нэгний царай үл харагдана. Гялалзсан хар үс нь намирч өмссөн сулхан цагаан цамц нь салхинд хийсч сахиусан тэнгэр шиг аз жаргалтай, эрх чөлөөтэйгөөр инээмсэглэж, холоос ширтэх залуу түүнийг бишрэн ширтэнэ. Гайхалтай хийгээд амаглан тайван мөч удаан үргэлжлэхгүйг тэр мэдэрч байсан юм.

Ким ноёны гэрт ирсэн зочидоо хүндэтгэн томоохон цайллага болж байх бөгөөд Жиминий хэзээ ч авж чаддаггүй цусны үнэр тансаг харшийн гал тогоог дүүргэнэ. Гялалзаж гялтганасан шилэн хундган дахь цус улаан хүрэн бөгөөд түүнийг ширээ тойрон суусан ноёд амтархан шимж суух бол хөөрхий зарц нарийн дотор муухайрах нь араггүй аж. Жимин эцгийнхээ оронд ноён Аркадио болон түүний гэргийд үйлчилж зогсох бөгөөд Жиминий ганц үүрэг бол хундган дахь цусыг үе үе дүүргэх байсан болохоор бүр л барайн зогсоно.
Аркадио их л тухтай суугаад явцгүй яриа өдөн өөрөө түүндээ инээх бол харшийн эзэн хааяа үг унагааж харин түүний баруун талд суусан Тэхён ноён зүгээр л болор таягаа нэг гартаа атгаад залхсан байртай дээгүүр харах аж.
Урсула тэр бол зүгээр л нөхрийнхөө тэнэг яриаг тэвчин суух нь ойлгомжтой зүйл байлаа.

Аркадио яг хатуу дарс уучихсан мэт л яриандаа орчихсон Намжүүнийг бараадан суух нь Урсулаг залхаасан бололтой дэрвэгэр том хормойгоо өргөн ширээнээс босов

"ноёдоо намайг өршөөгөөрэй би энд суух хэрэггүй бололтой чөлөөтэй ярилц би дээшээ өрөөндөө орлоо" хэмээгээд Жиминд даашинзныг нь хормойг өргөж явахыг тушааж тэд дээд давхрын өрөөрүү гархтай зэрэгтэй Тэхён ч мөн ширээнээс босон тэдний араас явж ширээнд Аркадио НАмжүүн хоёроос өөр хүн үлдсэнгүй.

"Тэхён их дуугүй болсон байна мартаагүй бололтой их өөр болж" гэж Аркадио Тэхёны хойноос цус сорогчид баймгүй зөөлөн харцаар ширтэн хэлэхэд Намжүүн мөн л гуниглах мэт урдхаа ширтэн "тэр мартаж чадахгүй байх хэзээ ч..... "

"Хэрвээ дахиад тийм зүйл болвол....

"хэзээч тийм зүйл болгохгүй хүн бидэнтэй энэ зэрэгцэж чадахгүй би тэгүүлэхгүй, харин та залуухан зарцаа сайн харж хандаарай даа ноён Аркадио Тэхёны ирээдүйд би дахин түүнийг хармааргүй л байна" /нэг ёсондоо намжүүн ирээдүйг хардаг чадвартай тэгээд ирээдүйд юу болох гээд байгааг гадралсан гэсэн үг/

ECCEDENTESIASTWhere stories live. Discover now