Өглөөний нар түүний минь арьсыг гэрэлтүүлэхэд нарнаас ч харамлах түүнийгээ улам л харамлаж орхив.
Гараараа түүний нүүрэн дээр тусаж буй нарыг хаан хэсэг харж байтал тэр минь сэрэн над руу инээмсэглэн харлаа.
Би " сэрээчихсэн үү? "
Жимин " унтахгүй юу хийж суугаа юм? "
Би " чамайгаа хармаар санагдаад " гэхэд тэр инээмсэглэсээр гарнаас минь татан өвөртөө оруулан тэврэв.
Жимин " би чамайг зүүдэлсэн "
Би " зүүдэнд чинь би үзэсгэлэнтэй байсан уу? "
Жимин " үзэсгэлэнгээс ч илүү " хэмээн намайг улам чанга тэврэн хэвтэв.
Чинийхээ инээмсэглэлийг ахин хармаар байна.
Гэвч би аль хэдийн зүүднээсээ сэрчихэж!
![](https://img.wattpad.com/cover/262298076-288-k781351.jpg)