Хөшиг татах чимээнээр нүдээ нээвэл эмч нар өөдөөс харан зогсож байлаа.
" ахиад л хараал идсэн шизофрения " гэж амандаа үглсээр орноосоо өндийн босож суулаа.
" зүгээр үү Кан Жинхэ? Ахиад хий зүйл төсөөлж байна уу? " гэхэд нь дуугүй толгой дохисоор эмчийн хажууд байх хоосон сандал дээр суулаа.
" Би өнөөдөр Жиминий оршуулган дээр очиж болох уу? " хэмээн ээж рүү найдлага тээсэн харцаар харахад ээж нулимсаа год хийн залгин амаа даран чимээгүй толгой дохилоо.
" уг нь ойр ойрхон очоод байж болохгүй ч энэ нь чамд сайн нөлөөтөй байж магадгүй юм. Яваад ирдээ. Жинхэ " гээд өрөөнөөс минь эд зүйлсээ аван ээжийг дагуулан гарлаа.
Тэднийг гарсан хойно цонх руу харж түүнтэйгээ байсан цаг хугацаагаа эргэн санана.
Чамайг санаж байна Пак Жимин.
![](https://img.wattpad.com/cover/262298076-288-k781351.jpg)