Нүдээ нээн харвал эмч нар сууж байлаа.
Залхуу хүрч бас тэнхээгүй байсан тул толгойгоо эргүүлж тойруулан харж түүнийгээ өрөөн дотор байгаа эсэхийг хайна.
Гэхдээ тэр олдоогүй юм.
Эмч нар гарсны дараа ээж над руу удаанаар ирэн хажууд минь суугаад " миний охин хэцүү байвал хэлээрэй. Ээж нь хэзээд хамаагүй чамд тэр тариаг хийлгүүлээд өгч чадна " гэхэд нь санаа алдсаар ээжийнхээ үрчийж хорчийсон гарнаас нь атгаад " би хийлгэхгүй гэдгийг та мэдэж байгаа биз дээ. Би тэрнийг мартмааргүй байна " гэв.
Тийм ээ чамайг мартхыг хүсэхгүй байна.