Цаг өнгөрөхөд бид дурлалцсан. Сонин юм шүү. Би түүнийг хараагүй. Гэхдээ түүнийг зүүдэндээ харсан. Цагаан гялалзсан даашинзтай тэр минь урд минь инээмсэглэн гүйж байсан.
Харин дараа нь хайрлалцсан. Би түүнийг, түүний үгсийг хайрласан. Үнэн эсэхийг нь мэдэхгүй чихэрлэг худал аль эсвэл гашуун үнэнд нь дурлаж хайрласан.
Бидэнд цаг хугацаа гэж байсангүй. Бодит дурсамж ч гэж байсангүй. Энхрийлж тэвэрсэн халамжлал ч байсангүй. Гунигийг нь үргээх үнэсэлт ч байсангүй.
Харин...
Бидэнд үгс л байлаа. Үгсээр бүтээгдсэн дурсамж. Энэ л бидэнд байлаа. Магад цаашдаа ч байж магад юм.
Хүн гэдэг сонин юм шүү. Үйлдлээс илүү үгсэд хачирлагдсан сэтгэлийн амьтан байдаг нь. Гундуухан үг хэлэхэд бяцраад бутарчихдаг, сайхан үгс хаяхад сэргээд нисчихдэг их сонин.
Бүхий л амьдралаараа хариулт нь олдоогүй асуулттай, үгсэд бүтээлцсэн дурсамжтай, сэтгэлд ассан гэрэлтэй, өнчин тал биетэй хөрсөн бие цогцостой, дурлалын минь эзэн тэр бидэн хоёр дэндүү хачин, дэндүү ойлгомжгүй.
Үгсээр бүтээлцсэн бидний дурсамж зуны аадар бороо адил байсан бол үнэн худал дээр дэнжгэнэх бие цогцос минь өвлийн сүүл сарын шуургатай адил хийсээд одох үзэсгэлэн байлаа.
rakan bn