Хүн гэдэг их хачирхалтай юм. Хэн нэгний нөлөөнд амархан өртчихдөг...
Би хэн нэгэн хүн надтай учирсандаа дараа нь харамсаж ичихгүй байгаасай гэж хичээж амьдардаг.
Чамтай учирхаас өмнөх Ари, учраад удаагүй байх үеийг Ари, одоо байгаа Ари үнэндээ тэс өөр. Өмнөх үеийн 2 Ари өөрөөсөө их ичдэг, сул дорой, өөртөө итгэлгүй, өөрийгөө үзэн яддаг, сэтгэл гутрал, уур уцаар ихтэй байсан. Харин одоо би чинийхээ ачаар өөрийгөө танин мэдэж ойлгож эхлэж байна. Энэ хүн надаас битгий ичээсэй, надтай байсандаа битгий харамсаасай гэж их боддог болж. Би чинь хэн билээ, яагаад ингэж амьдраад байгаа билээ гээд л...
Чамд би анхнаасаа л өөрийнхөөрөө хандаж байжээ. Энэ хүнд сайн хүн шиг харагдчих юмсан, муугаа үзүүлэхгүй юмсан гэж өөр хүний дүрд тоглож байсангүй. Чи хэлж байсандаа " Хүнийг таних гэж их хугацаа ордог юм байналээ дор хаяж хагас жил" гэж. Ингэж хэлхийг чинь сонсоод өөртөө их баярласан чи мэдэхгүй ч би анхнаасаа өөрөөрөө байсан учраас намайг таних гэж хичээж, хугацаа үрэх хэрэггүй учраас.
Хэр барагийн хүнд гаргаад үзүүлчихдэггүй миний ч мэдэхгүй тэр зан чанар чамтай анх уулзах үеэс л илэрсэн. Тэр үеэс надад бодогдсон юм " би энэ хүнээр дутаж байжээ. Энэ хүн миний зөв учрал бололтой. " Яахав насан туршдаа хамтдаа байхгүй байж болох ч энэ цаг хугацаанд миний хамгийн зөв учрал. Ирээдүйд 30 40 50 60 тэгээд түүнээс ч илүү насласан байсан хамгийн жаргалтай бахархалтайгаар инээмсэглээд "миний хамгийн сайхан учрал тэр байсан юм, намайг өөрийгөө олоход туслаж, надаас гарах эмэгтэй хүний уян хатан сайхан зан чанарыг гаргаж, хүнтэй ярилцах ямар хэрэгтэйг, амьдрах ямар сайхан бэ гэж ойлгуулж, юу юунаас ч илүү энэ байгаа цаг хугацаандаа байгаа зүйлдээ сэтгэл хангалуун аз жаргалтай байхыг заасан учрал чи байсан" гэж итгэлтэйгэр хэлэх ХАМГИЙН САЙХАН нь чи ажээ....04:25 fri, june 5