•Чи эмэгтэй хүний талаар бага мэдэх юм!
Эмэгтэй хүн ганцаардаж байгаагаа инээмсэглэж илэрхийлдэг. Тэнэг ч юм шиг үйлдэл хийж , нэг бол уурлаж нэг бол жаргалтай байгаа юм шиг дүр үзүүлдэг.
Юу ч болоогүй байхад чангаар инээж , хэн ч уурлуулаагүй байхад уурлачихдаг.
Чи тэднийг ааштайдаа хэний ч дургүй нь хүрэх үйлдлийг хийдэг гэж бодож байна уу ?
Үгүй шүү дээ. Эмэгтэй болохоор л тэгдэг юм. Ойлгоход хэцүү , хайрлахад амархан...
Түүнийг яагаад ингэтэл худлаа инээгээд байгааг би мэднэ. Өөдөөс нь юу ч хэлэхгүй цоо ширтээд байвал инээмсэглэл нь нулимс болон урсана ...