-2015 он. Сөүлийн их сургууль-
-"Зүгээр дээ... зүгээр... зүгээр...
Их хаялах цасан дунд,
Бяцхан гургуул, бөднө шувууны чимээ үүрлэнэ...Зүгээр дээ... зүгээр... зүгээр...
Зөөлөн хаялах цасан дунд,
Ягаахан хацартай бүсгүйн дуу үүрлэнэ...Зүгээр дээ... зүгээр... зүгээр...-"
Профессорын намуухан дуу тэнхимийг дүүргэхийн хажуугаар арын суудалд унтах хэдэн оюутны хурхирах чимээ хааяа хааяахан сонстоно. Цэлгэр цонхоор гадаа том ширхэгтэй цас жингүйдэх мэт хаялах харагдаж, шүлэгтэй хоршин тэнхимд ч өвлийг урин оруулж ирэх мэт. Бараан бор үсээ ардаа замбараагүй шууж, дулаахан цамцандаа шигдэн суусан Аым тэмдэглэлийн дэвтэр дээрээ юу ч юм бичнэ. Хажууд нь зүүрмэглэх Жиүн хааяа хааяахан ширээнд толгойгоо цохин сэрж, буцан зүүрмэглэхэд түүний уруулд зөөлхөн инээмсэглэл тодрох аж.
-"Хаялах цасан дунд" нь 20-р зууны Солонгосын шилдэг яруу найрагчдын нэг болох Со Жон Жүгийн 1993 онд бичсэн шүлэг. "Мидан" гэх үзэгний нэрээр нь бүгд мэдэх биз. Зохиолч шүлгийг бичихдээ тайтгаруулж, бүүвэйлэх мэт зөөлөн хэв маягтай бичсэн байна. Энэ нь нэг талаар өвөл, цас зохиолчид юуг санагдуулж, мэдрүүлдгийг харуулсан байж мэдэх ч нөгөө талаар..."
Харандааны үзүүр хугарах чимээ гарахад Аым бичихээ зогсоов. Өвгөн профессор үргэлжлүүлэн ярьсаар.
-Жиүн аа.
-Унтаагүй байна аа.. унтаагүй байна...
-Үзгийг чинь түр авлаа шүү.
Тэр нүдээ аниатай чигээр толгой дохиход Аым ширээн дээр ил харагдах үзгийг аваад үргэлжлүүлэн бичлээ. Лекц дуусахад Аым ч бичиж дуусах шиг болов. Профессорыг тэнхимээс гарахтай зэрэгцэн унтаж байсан хэдэн оюутан нойрноосоо сэрж, анхааралтай сонсож байснууд нь ном дэвтрээ аван босцгоолоо. Том цонхоор одоо ч цас хаялах үзэгдэнэ.
-Жиүн аа, сэрээрэй. Лекц дуусчихлаа.
-Мм.. Цаг хэд болж байна?
-Хоёр цаг хорин минут.
-Яанаа!
Нойрмоглон байсан Жиүн огло харайн босоод яаруу сандруу цүнхэндээ хамаг юмаа хийж,
-Хоёр цагаас сургуулийн хажуугийн хоолны газарт уулзах байсан шдээ! Хорин минут хүлээлгэчихэж хэмээн үглэв.
ВЫ ЧИТАЕТЕ
𝘛𝘳𝘺 𝘈𝘨𝘢𝘪𝘯 || 𝑵𝑬𝑶 𝒁𝑶𝑵𝑬 𝑷𝒓𝒐𝒋𝒆𝒄𝒕 #1
Фанфикꜱᴏ ᴡʜᴇɴᴇᴠᴇʀ ʏᴏᴜ ᴀꜱᴋ ᴍᴇ ᴀɢᴀɪɴ ʜᴏᴡ ɪ ꜰᴇᴇʟ, ᴘʟᴇᴀꜱᴇ ʀᴇᴍᴇᴍʙᴇʀ, ᴍʏ ᴀɴꜱᴡᴇʀ ɪꜱ ʏᴏᴜ...