"Сая сая уншигчдын сэтгэлд хүрч, номын хуудсыг аяндаа эргүүлэхэд хүргэдгээрээ алдартай зохиолч Жон Жэхёнтой хийсэн ярилцлагаа өнөөдөр бид уншигч та бүхэндээ хүргэх гэж байна. Энэхүү ярилцлагыг та бүхний мэдэх тэр гайхамшигтай бүтээлүүдийг туурвисан газар болох зохиолчийн маань цасанд хучигдсан өвлийн байшингаас шууд бичиж байгаагаа дуулгахад таатай байна. Үлгэрт гардаг шиг энэхүү байшиндаа тэр зохиолынхоо бүхий л үйл явдал, дүрүүдийг амилуулдаг агаад эхний үгээс авахуулаад "төгсөв" хүртэл энд л түүний зохиолууд төрдөг ажээ. Сэтгэл шингэсэн энэхүү ярилцлагыг маань таалан соёрхоно уу.
:Юуны өмнө таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцлага авах урилгыг маань хүлээн авсанд баярлалаа.
:Баярлалаа. Энэ сэтгүүлд ярилцлага өгч байгаа маань нэр төрийн хэрэг. Үнэндээ танай сэтгүүлийг их сургуульд байхдаа их уншдаг байсан.
:Хөөх. Өмнө нь сонсож байгаагүй зүйл байна шүү. Өнөөдрийн ярилцлагыг өмнө нь зохиолч таны өгч байсан ярилцлагуудаас илүү онцгой байлгахаар ихэд хичээж бэлдсэн болохоор дурсамжтай нийтлэл болно гэж найдаж байна. За ингээд эхний асуулт. Уншигчид тань таныг шилдэг борлуулалттай номнуудаар тань илүү мэддэг гэсэн байсан. Анхны зохиолынхоо тухай ярьж болох уу? Хэзээнээс эхлээд зохиолчийн замаар замнахаар шийдсэн бэ?
:Хмм... Юунаас эхэлсэн дээр юм бол оо... Юутай ч эхэнд хэлсэнчлэн би их сургуульд байхдаа энэ сэтгүүлийг их уншдаг байсан. Уран зохиолын номноос илүү сэтгүүл уншдаг төрлийн хүн байсан гэх үү дээ. Тухайн үед өөрийгөө зохиолч болох юм гэж төсөөлөө ч үгүй явсан. Сэтгүүлч ч юм уу, тэр талын хүн л болно гэж бодож явсан байх. Анхны зохиолоо... магадгүй их сургуулийн нэгдүгээр курст байхдаа бичсэн байх. Хүссэндээ ч эхлүүлсэн юм биш, өндөр оноотой бие даах ажил гэдэг утгаар л бичиж эхэлж байсан. Урам хугалмаар сонсогдож магадгүй, гэхдээ анхны зохиол минь тийм ч гал халуун хүсэл тэмүүллээр бичигдээгүй ээ. Тийм ч болохоор хэвлүүлээгүй.
:Тэгвэл та яагаад зохиолчийн гараагаа эхлүүлсэн юм бэ? Хэрвээ тухайн үед сэтгүүлч болохыг сонгосон бол одоо над шиг энэ сэтгүүлд ярилцлага бичээд сууж байх байсан ч байж мэдэх байтал. Уншигчид энэ тухай ихэд сонирхох байх.
:Одоогийн байгаа газраасаа эргээд харахад тухайн үед уншиж байсан нэг ноорог надад их нөлөөлсөн юм шиг байна. Манай тэнхимийн нэг оюутны бичсэн ноорог. Би л байсан бол бичсэн зүйлээ бүх оюутнуудын өмнө тэгж чангаар уншиж өгч чадахгүй байсан байх. Зохиолч болно гэсэн. Тэр нооргийг бичсэн хүн. Бичсэн зохиолынх нь үг үсэг бүр уншсан хүнийхээ толгойноос салж үл чадам тийм л зохиол туурвидаг хүн болно гэсэн. Одоо тэр хүний хаана байгааг, зохиолоо бичиж байгаа эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ тэгэхэд уншиж байсан тэр ноорог зохиолчийн замналыг минь эхлүүлсэн юм шиг санагддаг.
BINABASA MO ANG
𝘛𝘳𝘺 𝘈𝘨𝘢𝘪𝘯 || 𝑵𝑬𝑶 𝒁𝑶𝑵𝑬 𝑷𝒓𝒐𝒋𝒆𝒄𝒕 #1
Fanfictionꜱᴏ ᴡʜᴇɴᴇᴠᴇʀ ʏᴏᴜ ᴀꜱᴋ ᴍᴇ ᴀɢᴀɪɴ ʜᴏᴡ ɪ ꜰᴇᴇʟ, ᴘʟᴇᴀꜱᴇ ʀᴇᴍᴇᴍʙᴇʀ, ᴍʏ ᴀɴꜱᴡᴇʀ ɪꜱ ʏᴏᴜ...