ɴɪɴᴇ. " Qᴜᴀɪʟ"

292 47 14
                                    

-2016 он. Сөүлийн их сургууль-

-Юу уншиж байгаа юм?

Танил зөөлөн хоолой сонстоход Жэхёны зүрх хэдэн хором хэмнэлээ алдах шиг болов. Тэгээд хажуу тийш харвал Аымийн гүн бор нүдтэй харц тулгарах нь тэр.

-Ммм, шувууны тухай?

Тэрхэн хоромд амьсгаа давчидсан хоолойгоор ийн хариулахад нь Аым хөнгөхөн инээлээ. Тэгээд нам гүм дунд номын сангийн урт ширээнд Жэхёны хажууд тухлан суув.

-Хмм. Сонирхолтой л юм. Ямар шувууны тухай уншиж байгаа юм бэ дээ?

-Канар бялзуухай.

Жэхёныг хариулахад Аым учрыг нь сайн олоогүй ч толгой дохих аядан номон дээр нь харагдах зургийг нүдээ сүүмийлгэн ажих аж. Уран зохиол л уншиж өссөн түүнд амьтны тухай ном дэндүү хол санагдана.

-Удахгүй болох богино бичвэрийн уралдаанд ордог ч юм бил үү гэж бодоод уншиж байгаа юм. Бага байхдаа тэжээдэг байсан болоод ч тэр үү ойр санагдаад...

-Ммм. Дуртай шувуу чинь байх нь ээ.

-Мм. Канар бялзуухай хэзээ ч ганцаарддаггүй амьтан гэсэн. Торонд байхдаа ч тухтай, жаргалтай байдаг амьтан. Чамд дуртай шувуу байгаа юу?

Аым хичээнгүйлэн бодож байгаа бололтой эрхий хуруугаа доод уруулдаа хүргэн хэсэг азнаснаа, нүд нь сэргэн ирж,

-Бөднө шувуу! хэмээлээ.

-Бөднө шувуу? Нисэж чаддаггүй гээд байдаг бөднө шувуу юу?

-Айн? Бөднө шувуу нисэж чаддаггүй юм уу?

-Тийм л гэж сонссон санагдаад байх юм. Байгалиасаа нисэж чаддаггүй шувуунуудын нэг гэж.

-Өө...

Аымийн царайд тийм гэхийн аргагүй хувирал тодорлоо. Өрөвдөж хайрласан ч юм шиг, өмнөөс нь сэтгэл нь ч зовох шиг тийм нэг тайлагдашгүй хувирал. Тэгээд нэг том санаа алдсанаа,

-Би ч бас богино бичлэгийн уралдаанд орох гэж байгаа хэмээв.

-Энэ удаад тэтгэлэг авахгүй бол жилийн чөлөө ч авч магадгүй юм шиг байна. Эсвэл бүр гарч ч мэднэ.

-Санаагаа олсон уу?

Жэхёны асуултанд Аымийн уруулд хөнгөхөн инээмсэглэл тодорлоо.

-Мм. Бараг л олчихсон. Намайг шалгарахаар уншаарай.

-Бөднө шувууны тухай юм уу?

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 31, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

𝘛𝘳𝘺 𝘈𝘨𝘢𝘪𝘯 || 𝑵𝑬𝑶 𝒁𝑶𝑵𝑬 𝑷𝒓𝒐𝒋𝒆𝒄𝒕 #1Where stories live. Discover now