ᴇɪɢʜᴛ. "ɴᴇᴡ ᴡɪɴᴅ"

388 56 16
                                    

-"Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бүх зүйл өөрчлөгдөж хувьсдаг гэдэг. Хүмүүсийн хоорондох харилцаа ч, хүмүүс өөрсдөө ч. Гэвч цаг хугацаа энэ бүхэн түүнд огт хамаагүй мэт урсан одож, улирлууд ээлжлэн шинэ амьдрал нахиалан, хагдарч, дахиад л нахиална. Энэ дунд бид өөрсдийгөө тэр чигээр нь хадгалж авч явж чадна гэдэг боломжтой зүйл болов уу? Бүгд л хаа нэгтээ явж байгаа хэр нь хаашаа ч явахгүй гацчихсан юм шиг санагдах одод түгсэн хотод бидний хайж байгаа зүйл юу юм бол оо? Гэлээ ч ямар нэг зүйлийг хайж байгаа гэдэг маань үнэн болов уу?..."

-Ямар байна, Аым нагац аа. Иймэрхүү хэмжээнд бол шагнал авч чадахаар байна уу? Үгүй ээ-, нэгт орж чадахаар байна уу?

Жиаг догдлонгуй өнгөөр асуухад Аым бодлогошронгуй царай гаргасаар хэдэн хором дуугаа хураан суулаа. Тэгээд эцэст нь,

-Тэгэхээр энэ хэсэгт нь чи хүмүүс өөрсдөө ч өөрчлөгддөг гэсэн шүү дээ. Тийм байж хэдхэн өгүүлбэрийн дараа өөрсдийгөө хадгалж авч үлдэж чадах болов уу гээд ороод ирвэл өөрийн чинь бодол ч замбараагүй байгаа юм шиг санагдаж магадгүй учраас уншиж байгаа шүүгч нар найруулгын алдаа гэж тооцчихож магадгүй. Арай өөрөөр хэлэх гээд үзвэл яаж байна? хэмээсээр зохион бичлэгийн цаасан дээр нь тэмдэглэгээ хийв.

-Гэхдээ зохиолч нь үнэхээр энэ өгүүлбэрийг ингэж оруулмаар байсан бол яах юм бэ? Хүний бичиж байгаа зүйлд буруу зөв зүйл гэж байдаггүй гээ биз дээ? Хмм...

-Мэдээж чи өөртөө зориулж бичиж байгаа бол иймэрхүү зүйлс хамаагүй шүү дээ. Гэхдээ шагнал авмаар байна гэсэн биз дээ? Нэгт ормоор байна гээгүй юм уу? Тэгвэл эхний ээлжинд гол санаагаа сайн бариад, түүн дотроо чөлөөтэй сэтгэх гээд үз. Оруулахыг хүссэн хэсгээ оруулж чадахгүй байлаа гээд өөрийнхөө бичиж буй зүйлд эзэн нь биш байна гэсэн үг биш шүү дээ. Зүгээр л болгоомжтой бөгөөд хариуцлагатайгаар тоглож байна гэсэн үг.

-Хмм....

Жиа үзэгнийхээ ард талаар хацраа илсээр толгой дохиход зурагтын өмнөх буйдан дээр хамт сууж байсан Аым гэнэт бодов бололтой,

-Ингэхэд яагаад надаас асуусан юм? Ээж чинь унших завгүй гэж байна уу? хэмээхэд Жиа саяны тэмдэглэсэн хэсгүүдийг нухацтай харсаар,

-Мм? Ээжээс асуусан нагац таныг дунд сургуулиасаа хойш зохион бичлэг, эсээ, богино бичвэрийн уралдаанд нэгт орж байгаагүй үе ганц ч байгаагүй хүн гэхээр нь "Аан, их багш маань энэ бүх хугацаанд хажууд маань байсан юм байна шүү дээ" гэж бодохгүй юу. Таныг бичих тал дээр Солонгосын Толстой шиг л байсан гэсэн. Тэгээд л... хэмээв.

𝘛𝘳𝘺 𝘈𝘨𝘢𝘪𝘯 || 𝑵𝑬𝑶 𝒁𝑶𝑵𝑬 𝑷𝒓𝒐𝒋𝒆𝒄𝒕 #1Where stories live. Discover now