8.

111 10 4
                                    


Би юу ч хэлэхгүй доошоо харан чимээгүй зогссоор байлаа. Гэнэт л түүнийг энгэр намайг өөртөө наах үед урьдны догдлол, мэдрэмж, зүрхний зохилт минь хэвээр байхад нь гайхаж орхив. Зүгээр л түүнийг маш их санасан гэдгийг минь илтгэн нулимс минь урсаж эхэллээ.

: Уучлаарай Жисүү. Миний сэтгэлийг хүлээж аваач, ахиад шинээр эхлэцгээе

Яг үнэндээ түүнийг санаж байсан ч хайрлах эсэхдээ эргэлзэж байна. Хэн хэн нь ахин шархлахвий гэхээс эмээж байна.

: Марк... Намайг уучлаарай чи ингээд явсан нь дээр байх.

Бас нэг хайрлаж болохгүй шалтгаан гэвэл хэрвээ Марк бид 2 баригдвал компаны хувьцаа ихээр унаж, аав ээжийн итгэлийг алдаж, Чанёолд өөрийгөө батлах боломж үгүй болно. Тэр чинь аавынхаа мафи-г өвлөж байгаа хүн шүү дээ. Марк-г яаж ч чадна. Би түүнийг хамгаалмаар байгаа учраас ингээд явуулахаас өөр арга алгадаа. Сул дорой байгаад минь уучлаарай Марк...


Өглөө ажилруу явах гээд гэрээсээ гартал танил хүн зогсож байлаа... МАРК

: Юу хийж яваа юм?

: Би чамайг намайг хүлээн зөвшөөртөл ирэх болно. Хүргээд өгөх үү?

: Хэрэггүй дээ компани луу явна хүний нүдэнд өртөж болохгүй. 

Тэр үнэхээр ийм ядаргаатай байсан бил үү. Гэхдээ өдөр болгон ирээд царайгаа харуулаад байвал гоё л юм.

Ажлынхаа үүдээр ортол бөөн цэцэг өлгөж чимэглэн надад баяр хүргэж байгаа бололтой

: Захирал болсонд баяр хүргье

: Сайн байна уу захиралаа

: Компанидаа тавтай морил гэх мэтчилэн баяр хүргэж байлаа.

: Баярлалаа цаашдаа илүү хариуцлагатай хичээж ажиллах болохоор үр дүн нь гарахаар мэдэгдэх байх тийм учраас ийм зүйлс хэрэггүй маш хурдан хураагаад ажилдаа орцгоо 

Зарим ажилчид шивэр авир хийх нь сонсогдсон ч тоолгүй орхив. Тэдний л бодол тэд намайг хэн болохыг мэдэхгүй...

Ажлын өрөөний маань том жижиг байх хамаатай биш байсан тул шууд ширээн дээрээ очиж авч ирсэн зүйлсүүдээ гаргаж тавьж байлаа. Ширээн дээрээ ахлах ангид Марк Жэхёнтой авхуулсан зургаа гаргаж тавиад, жижиг хувцасны шүүгээндээ шаардлагатай үед хэрэг болох өсгийт болон даашинзыг хийлээ. Эцэст нь ажлын ширээн дор байрлах хөргөгчинд хэдэн ширхэг шоколадтай сүүнээсээ хийж орхив. 

Түр нарийн бичиг маань өмнөх онуудын ажлын тайлангуудыг надад өгснөөр ажлын эхний өдөр албан ёсоор эхлэв. Гол асуудал маань өөртөө нарийн бичиг ажилд авах байлаа. Ажлын зар тавьсан бөгөөд маргааш ярилцлага хийхээр боллоо.


Орой гэрт ирэхэд гэрийн үүдэнд бэлэгний хайрцаг байх бөгөөд задлахад дотор нь хүзүүний алчуур байх бөгөөд

"Маргааш үүнийг зүүсэн байвал баярлана шүү~

                                                                                          -Марк"



Two Faced|S2Where stories live. Discover now