9.

100 9 2
                                    

Тэрхүү алчуур надад үнэхээр таалагдсан болохоор зүүгээд ажилдаа явлаа. 

Хонгилийн давхарт машинаа байрлуулчихаад ажилруу нүүр дүүрэн инээмсэглэсээр орсон боловч тэр дор нь миний инээмсэглэл замхаран одлоо. ПАК Чанёол. Би ч алхсаар урд нь очиж нэг хоолойгоо засаад хүзүүний алчуурандаа хүрлээ. Арай тэр үүнийг гэрлүү илгээсэн юм биш биз.

Чанёол өмдний халаасандаа хоёр гараа хийсээр "Сайн уу Жисүү, миний явуулсан торгомсог алчуур чамд их гайхалтай харагдаж байна." хэмээн ёжтой хэлэх нь миний дотрыг зурж байлаа. Мэдсэн юм түүнийг намайг амар орхихгүй гэж...

"Чамд юу хэрэгтэй юм Пак Чанёол?" гэхэд надруу ойртон чихэнд минь "Эргээд Марктай уулзхад таатай байна уу?" гэж муухайгаар хэлчихээд яваад өглөө. 

Түүний дотроо бодсон хэдэн мянган төлвлөгөөг нь таах тусам айх юм. Юу л төлөвлөж байдаг юм болдоо. 

Ажилдаа ороод удаагүй тул иймхэн зүйлээс болж сэтгэл санаагаар унахыг хүссэнгүй. Шинээр нарийн бичиг шалгаруулж авах өдөр өнөөдөр учраас хэдэн хүний анкетуудыг эргүүлж байтал нэг л таньдаг нэр, царай И МИНХЁН! (Марк). Энэ одоо хийх юм мундсан биш яагаад заавал миний нарийн бичиг гэж?

Нарийн бичигтээ тавьсан гол шалгуурын нэг бол эрэгтэй байх. Бие хамгаалагчтай хослуулж байгаа хэрэг л д ээ. Чанёол юу ч хийж мэдэх учраас.

Эхлээд 20 орчим насны 3 залуу орж ирлээ, харин Марк орж ирэх үед догдлохын хажуугаар уурлах шиг. Би түүнд шууд л татгалзлаа. " Юу дутсан гэж миний хажууд  бараа болох гээд байгаа юм" Маркын хариулт намайг улайлгаж орхилоо. "Чамайг өдөр болгон, цаг мөч тутамд харах гэж"

Үгүй дээ үгүй яаж ч бодсон үгүй! Хэн хэндээ л аюултай болохоор яалтачгүй эрс татгалзаад гаргалаа. Харин түүний дараа орж ирсэн 30 орчим насны ах надад ихэд таалагдлаа. Өөртөө таарсан булчинлаг биетэй, дөлгөөхөн харцтай юм. Боловсрол нь уг нь сайн юм яагаад ийм ажил хийх гэж байгаа юм болдоо. Солонгосын шилдэг 3 их сургуулийн нэг болох Ёонсэй их сургууль нарийн мэргэжлийн инженерээр төгсчээ.  2 охинтой тэднийгээ тэжээх хэрэгтэй гэдэг тайлбар өглөө. 

Бодож үзсээр түүнийг ажилд авахаар шийдлээ. Жи Чанүг...



You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 28, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Two Faced|S2Where stories live. Discover now