6.

98 7 1
                                    

: За яахав салцгаая.

(хөөх би Пак Чанёолыг ийм хурдан буугаад өгчихнө гэж огт бодоогүй)

: За одоо л зөв сонголт хийлээ. Энэ бичиг гарын үсэг зурахад л хоёулаа саллаа гэсэн үг.

: Сүүлийн удаа нэг юм асууя. Чи үнэхээр надад хайртай байгаагүй юу?

: Чи наад асуултыг чинь чамаас л асуумаар байна. Тиймээ би чамд хайртай байсан. Харин тэр хайрыг нь унтраасан хүн бол ЧИ өөрөө

: Уучлаарай...

: Одоо хэлээд нэмэргүй л болов уу. Аль эрт хэлсэн бол миний бодол өөр байх байсан ч юм билүү хэн мэдлээ.

Тэрээр ийнхүү чимээгүйхэн гарч одлоо. Харин одоо өөрийнхөө компанийг Ким Жисүүгийн компани гэсэн шиг авч явах болно. Бүгд намайг хүндлэх болно.

Солонгос дахь Чанёол бид хоёрын хуучин байшинг зарж яг тэнцүү хуваан авч тэр мөнгөөрөө өөртөө тохирсон байшин эсвэл байр авах төлөвлөгөөг эхний ээлжинд гаргав. Харин одоо ахын Тусламжыг авах нь дээр байх. Жэхёнд хүртэл хэлээгүй байгаа. Эхлээд ахлуу ярив.

: Байна уу ахаа 

: хөөх Ким Жисүүг хараачээ чи ч үнэхээр солиотой хүүхэд юмдаа. Ямар ч байсан ах нь чамд баяр хүргье. Чи ч ёстой ахаасаа түрүүлээд том албан тушаалд суучихдаг

: Би чинь хэн билээдээ. Та нар л намайг дутуу үнэлдэг байсан болохоос биш. Би одоо том охин болсон шүү. Нээрээ би нэг амьдрах газар олох хэрэгтэй байна. Та олоод өгөөч.

: Би яг чамд юмыг яаж мэдхэв гээд пэнтхаус аваад тохижуулцан байсан юм. Одоо хэрэг болох гэж. Би чамруу хаяг, хаалганы кодыг нь явуулчья.

Ёстой тааварлашгүй ах шүү хэмээн бодсоор тэрхүү байшинлуу явлаа. Тэгсэн бүр миний төсөөлж байснаас ч том тансаг эд байх нь намайг гайхшруулж байлаа. Шууд ахлуу залгахад

: За яасан шоконд орчихвуу миний баян дүү

: Та яаж?? 

: Ах нь чамайг юу хийх гэж байгааг чинь аав ээжээс сонссон юмаа тэгээд чамд бэлэг бэлдсэн нь энэ. 2 давхарын мухрын өрөөнд нэг хайрцаг байгаа тэрийг онгойлгоод үзээрэй

Би ч бушуухан тэр өрөөлүү орлоо

Two Faced|S2Where stories live. Discover now