5.

141 12 5
                                    

Өнөөдөр би хувьцаа эзэмшигч нартай холбогдож өөрийн гэсэн бүх хувьцааг цуглуулан авав. Чанёолд манай гэрийнхэн бэлэглэж байсан хувьцааг Чанёол надад өгчихсөн. Тэр нь одоо өөрийнх нь эсрэг ашиглагдах гэж байна шүү дээ. Чи ч үнэхээр азгүй юм даа.

Би аав ээжтэй их урт яриа хийсэн бөгөөд Чанёолын талаарх үнэнгүүд болон салах тухайгаа хэлсэн. Тэд намайг энэ удаа гүйцэтгэх захиралын албан тушаалд суух боломжтой тухай ч мөн хэлсэн бөгөөд энэ нь надад бүр илүү том боломж учраас зөвшөөрөв. 5 хоногийн дараа компани дээр яаралтай хувьцаа эзэмшигчдийн хуралыг товлоод амжлаа.


Сүүлийн үед би Чанёолд сайхан хандаж байгаа. Харин намайг ямар нэгэн юм хийж буй тухай сэжиглээгүй л байгаа даа. Гэхдээ л тэнэг Чанёол анзаарахгүй байлгүй дээ. Би энэ тухайгаа Жэхён болон ахад ч гэсэн хэлээгүй байгаа. Энэ удаа би бүгдэнд нь өөрийнхөө хэр их хүчтэйг харуулах болно.


Чанёолаа хоолой идээрэй чиний дуртай калби хийсэн. Хурдан хүрээд ирээд идчих.

: Яагаад гэнэт сайхан аашлаад байгаа юм. Ямар нэг сайхан зүйл тохиолдоо юу?

: Юу яриад байгаа юм би дандаа л ийм байдаг ш дээ. Чи одоо л анзаарч байгаа юмуу? Муухай юм.

: Тэгвэл баярлалаа хайраа гээд уруул дээр зөөлөн үнэсэв. Хөөх би ойрын хэдэн сар ийм хайрын үнэсэлт мэдрээгүй бил ээ? Догдолж байна шүү. Тэгсэн ч миний бодол өөрчлөгдөхгүй.




Өнөөдөр хувьцаа эзэмшигчдийн хурал болох бөгөөд Чанёол бид хоёр солонгост ирчихсэн байгаа нь энэ. Юу ч мэдэхгүй Чанёол нүдээ бүлтэгнүүлэн зогсох бол аав ээж минь духан дээр минь үнэсэнэ. 

Албан ёсоор хувьцаа эзэмшигчдийн хурал эхэлж хуралын дунд хэсэгт компаны ерөнхийлөгч буюу аав минь намайг гүйцэтгэх захиралын албан тушаалд томилж буйгаа мэдэгдэв. Эхэндээ бүх хувьцаа эзэмшигчид гайхаж хоорондоо шивнэлдэж тун удалгүй намайг хүлээн зөвшөөрсөн аятай алга ташиж эхлэв. Энэ хооронд Пак Чанёол нилээн уурссан харагдах боловч түүнийгээ нуух гэж оролдож байгаа нь илт мэдэгдэж байв. Учир нь тэр намайг юу хийж чадахыг мэднэ.

Би өрөөгөө хүлээж аваад удаагүй байж байтал Чанёол хаалга савсаар ороод ирлээ. Би ч энийг нь мэдэж байсан тул тайвнаар өөдөөс нь харж зогсов. 

: ЮУ БОЛООД БАЙГАА ЮМ?

: болох ёстой зүйл болдогоороо л болж байна.

: НОВШ ГЭЖ. САЙХАН ААШЛААД БАЙСАН УЧИР ЧИНЬ ЭНЭ БАЙХ НЬ ЭЭ?

: тийм бол юу гэж? Хэн эхэлж надаар оролдлоо? Би тийм сул дорой эмэгтэй биш гэдгээ чамд харуулах гэж байсан юм. Одоо чи миний юу хийж чадахыг мэднэ биз дээ. Тийм болохоор энэ дээр гарын үсэг зур үгүй бол танай гэрийн компанийг чинь сүйрүүлж ч чадна гэдгийг чи мэднэ.

: САЛАХ ӨРГӨДӨЛ ГЭНЭЭ? ХЭНИЙ ДУРААР САЛАХГЭЭД БАЙГАА ЮМ?

: яасан энэ удаа чинийхээр болсонгүй юу? больж үз чиний арга хэтэрхий хуучных юм. Хэний дураар гэсэн үү? миний дураар. Чи хэзээ ч миний үгийг сонсож шийдвэр гаргаж байгаагүй үргэлж дураараа аашилдаг байсан. Одоо миний ээлж.

: ЧИ ЮУ ХҮСЭЭД БАЙГАА ЮМ?

: ердөө л салалт. Хэрвээ чи наад өргөдөл дээрээ гарын үсэг зурчих юм бол ямар ч асуудал гаргалгүй салчихна. Харин үгүй гэвэл танай компанийг бүх түншүүд болон ивээн тэтгэгчдээс чинь салгаж улмаар дампууруулах болно. Сонголт чиний гарт.

:...........................................





Чанёол аль сонголтыг сонгосон бол????

Two Faced|S2Where stories live. Discover now