"Убба, би танд хайртай!"
Сургуулийн урд цүнхнийхээ оосроос чанга атгаж, нүдээ анин зогсоод ийнхүү орилон хэлэхэд бүхий л хүүхдийн анхаарал над дээр тусах аж.
"Тэгээд?" хөвгүүн үл тоосон маягтай хэлэхэд охин инээмсэглэх нь тэр.
"Сэхён яг солиотой юм байна. Өөрийг нь үл тоогоод байхад инээж л байдаг..."
"Хаяа, угаасаа Фэликс хэзээ иймэрхүү юмыг тоож байлаадаа?"
"Сэхён ичгэвтэртэй байдалд орчих шиг боллоо доо.."Хажуугаар нь зөрөх хүүхдүүд амандаа охиныг өрөвдөн ярих авч байдал огт өөр байх нь тэр.
"Баярлалаа убба!" Сэхёны хэлэх үгийг сонсоод Фэликс гайхав.
"Юунд?"
"Намайг тоохгүйг мэдэж байсан. Зүгээр л... Таны хоолойг сонсохыг хүссэн юм. Дахиж төвөг удахгүй ээ. Сайхан болчихлоо. Баяртай убба!"
Фэликс рүү харан инээмсэглэн хэлээд цааш гүйх арван зургаа настай охин.
Утсаа оролдож явах замд нь Фэликсийг зогсоон сэтгэлээ илчилсэн бяцхан охин.
Татгалзсан хариу үйлдэл авсан ч инээмсэглэн явах гэнэн охин.Сэтгэлээ илчилж хаягдчихаад огт тоосонгүй.
Уйлсангүй, гунигласангүй.
Сэхёныг инээмсэглэн явсны дараа Фэликсийн найз болох Чанбин түүнийг нударсаар "Од юм аа. Од юм. Атаархчихлаа. Бүр болоо ч үгүй доод үеийнхэн дунд хүртэл од байхдаа яахав дээ? Бас энэ охин хачин юм. Бараг л татгалзсан хариу үйлдэл авчхаад инээмсэглэж л байдаг?"
"Орхио. Иймэрхүү юманд анхаарал хандуулмааргүй байна."
"Хөөе од агаа? Хүлээж байлдаа?"
Фэликс ангидаа орж ирэн суудлаа эзлэхэд ширээн дээр нь захидал байж байх нь тэр.
Сонирхоод задалж үзэн уншиж эхлэвэл...
"Сайн уу, убба? Юуны түрүүнд шууд сэтгэлээ олон хүний дунд илчилсэнд уучлаарай. Танд эвгүй байсан байх тийм үү? Тийм зүйл хийе гэж бодоогүй ч... Би таныг хайрлаж байгааг та мэдээсэй гэж хүссэн юм. Мэдээж та өөрөөсөө хоёр дүү хүнийг тоохгүй нь ойлгомжтой. Ядаж л сэтгэлээ илчилчихвэл надад амар юм шиг санагдаад. Харин танд энэ бүхэн залхмаар байсан байхдаа тийм ээ убба? Үнэхээр уучлаарай. Бас таны толгой хааяа өвддөг биз дээ? Эм заавал ууж байгаарай<3. Таныг хайрлаж байгаа хайр минь хэзээ ч зогсохгүй! Та намайг тоохгүй байсан ч зүгээрээ. Би л таныг хайрлаж байхад болно. Хөөрхөн уббадаа зөндөө хайртай. Зүрх шүү убба!
-Сэхён."
Захидлыг унших явцдаа инээмсэглэж байгаагаа ч мэдэлгүй уншиж байхад нь Чанбин түүний хажууд ирэн "Юун захиа вэ? Бас чи инээж байх юм? Би уншиж үзье. Тийм инээдтэй юм уу?"
"Үгүй! Зүгээр л хог болохоор тоох хэрэггүй!"
""Хог юм бол юунд ингэж нуугаад байгаа юм?"
"Хөөрхөн хог болохоор."
"Чи чинь галзуу юм уу? Хөөрхөн хог гэж юу байдаг юм? Ийм ч тэнэг найзтай байх гэж дээ би нээрээ..."
~~~
"Чи зүгээр үү, Сэхёнаа?"
"Сая бараг л уббаг хараад ухаан алдчихсангүй. Яаж тийм царайлаг байдаг байнаа? Ичсэндээ наашаа гүйж явах замдаа бас бүдрээд уначихлаа."
"Бүтэлгүй гэдэг нь. Явъя. Өвдөг чинь шалбарчхаж. Би цэвэрлээд өгье."
"За, Эри."
"Тэгээд танай убба чинь юу гэж байна?"
"Бодсоноос дээр хариу үйлдэл үзүүлсэн шүү. Үл тоогоод шууд явах байх гэж бодсон чинь ТЭГЭЭД? гэсэн. Бүр баярлачихлаа."
"Чи чинь юундаа баярлаад байгаа юм?"
"Уббагын хоолойг сонссон болохоор."
"За за, юутай ч өвдгийг чинь цэвэрлэчихлээ. Дараагийн удаа гүйхдээ болгоомжтой байгаарай."
"Ойлголоо."
"Жоохон хүүхэд шиг гэдэг нь."
---Би зүгээр л хөөрхөн гэгээлэг хайрын тухай бичмээр санагдаад...