Харцанд чинь уусах тэр мөч

153 29 7
                                    

  -ˋˏ ༻❁༺ ˎˊ-

                              -ˋˏ ༻❁༺ ˎˊ-

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.



"Ахх, яах вэ? Би яг үхлээ. Убба өглөө миний гарнаас барьсан гэхээр л... Гараа угаамааргүй санагдчихлаа байна." өрөөндөө догдлон орилох бяцхан охиноо сонссон ээж нь "Өсвөр насаа гэж. Сайхан үе шүү. Ханиа охин чинь дурлачихсан бололтой ."

"Би хэд хоногийн өмнө түүнийг хүнд дурласан гэдгийг анзаарсан. Зүгээр орхидоо. Чи ч бас охин шигээ байхдаа намайг убба гэсээр байгаад авч суусан шүү." хэмээхэд эхнэр нь инээмсэглэсээр "Тийм ээ, тийм. Тэгсний үр дүнд ийм царайлаг нөхөртэй болсон шүү дээ."

Тэд хоёул инээлдэн тэврэлдэж суугаад зурагтаа үзэхээр боллоо.

Харин Сэхён өрөөндөө орондоо дэрээ тэврэн орилсоор "Болохгүй нь ээ. Гарч жоохон алхахгүй бол зүрх минь хэт их ачааллаад үхэх нь бололтой. Фэликс уббаг хэрэгт унагааж болохгүй шүү дээ."

Шүүгээнээсээ малгайтай цамцаа авч өмсөн өрөөнөөсөө гараад "Аав, ээж би дэлгүүр орчихоод ирье."

"За, удаж болохгүй шүү."

Сэхён гудмаар алхах зуураа инстаграм орон Фэликсийн хаягаар зочилно.

"Юу вэ? Ах стори хийчхэж." стори дээр нь даран үзэхэд Фэликс нэг охинд тэврүүлээд аз жаргалтай гэгч нь инээмсэглэсэн зураг байх нь тэр.

Сэхён зургийг харсан даруйдаа алхаагаа зогсоож орхив.

"Убба найз охинтой болчихжээ. Өнөөдрийн үйл явдал зүгээр л энгийн зүйл байжээ. Убба муухай." гэсээр нүднээсээ нулимс дуслуулна.

Сэхёны сул тал бол энэ. Учрыг нь мэдээгүй байж өөрөө харснаараа шууд л дүгнэчихдэг. Юу болсон тухай, хэн гэдгийг нь мэдэхийг хүсдэг ч зориг нь хүрдэггүй нь түүний сул тал ажээ.

Гудманд уйлан зогсоход түүний мөрөнд хэн нэгэн хүрэх нь тэр. Сэхён айсандаа нүдээ тас анин хоёр гараа атгаад орилоход түүнд хүрсэн нэгэн "Зүгээр үү? Яагаад орилоод байгаа юм бэ? Би айлгачихсан уу? Уучлаарай, уг нь айлгъя гэж бодоогүй юм шүү."

Энэ хоолой чинь миний сонсох дуртай хоолой байна шүү дээ. Убба мөн байна.

Фэликсийг гэж мэдсэн даруйдаа нүдээ нээн "Би зүгээр л сая айсандаа..."

"Ойлголоо. Ямартай ч юу хийж яваа юм?"

"Алхмаар санагдаад."

"Аан."

"Убба та нээрээ найз охинтой болсон юм уу?"

"Ммхм, Айн? Юу? Гэнэт юун найз охин?"

"Таний инстаграс стори...?"

"Миний дүү байгаа юм аа."

"Нээрээ юу?"

"Үнэн."

Сэхён баярласандаа Фэликсийг тэврээд авав. Фэликс гэнэтийн үйлдэлд нь гайхан зогсож байхад Сэхён тэврэлтээ салган түүний нүд рүү ширтэн зогслоо.

"Болдог сон бол цаг хугацааг зогсоохыг хүснэ
Харцанд чинь уусах энэ мөчид
Би өгүүлэхийг хүснэ
Хэр их хайртайгаа
Хэр их санадагаа
Мөн хэр их харддагаа
Ширтэх тусам төгсгөлгүй үргэлжлэх гүн
Гэхдээ энэ нь надад тайван мэдрэмжийг төрүүлнэ."

"Яасан бэ?"

Сэхён мөрөө хавчсаар "Би танд ахин дурлачих шиг боллоо."

Түүний хариултыг сонссон Фэликс инээсээр "Хөөрхөн гэдэг нь."

"Бурхан минь, та сая намайг хөөрхөн ингэсэн үү дээ?" гэхэд нь Фэликс мөрөө хавчин "Дараа уулзъя Сэхён. Одоо орж амар. Сайхан амраарай."

"Та намайг зүрхээр явуулах нь. Би үхвэл та гэмт хэрэгтэн нь шүү."

"Ойлголоо."


- <3
Шинэ жилийн мэнд!
Удаан хугацаанд таг чиг болсонд уучлаарай. Та нарын сэтгэгдлийг би үргэлж уншдаг шүү. Ямартай ч өнөөдөр би та нарыг жаргалтай байгаасай гэж хүсэж байна.

Би энэ хүртэл маш олон зүйлсийг ойлгож бага зэрэг зүрхээ шархлуулсан ч одоо зүгээр болж байх шиг байна. 2022 оныг өөртөө зориулах бодолтой байгаа. Тиймээс хөөрхөн уншигчид минь бүү гуниглаарай. Би та нарт маш их хайртай шүү.

Happy new your my all readers!!!✨❤️
Be happy🥺♥️.

Cause I luv u | Completed Where stories live. Discover now