"Эри намайг эхний цаг дээр түр аргалаарай. Би уббад шоколад өгчихөөд ирье."
"Яа, би чамайг яаж аргалах юм бэ?"
"Өөрөө мэдээд аргалчихаа."
Сэхён Фэликсийн анги руу хар хурдаараа гүйн үүдэнд нь ирэхэд яг Фэликс ирж таарлаа.
Сэхён зөөлөн алхан урд нь зогсоход Фэликс хэн нэгний хөлийг урд нь зогсохыг хараад гайхан толгойгоо өргөн дээш харахад өөрт нь сайн гэдэг бяцхан охин зогсож байв.
"Сайн уу, убба? Үүнийг танд." улаан өнгийн хайрцаг мөн эрвээхийн зангиатай байх хайрцгийг харан яахаа мэдэн зогсож байхад нь Фэликстэй үргэлж хамт явдаг найз болох Чанбин нь түүнийг нударсаар "Охин хүүхэд өгч байхад аваачээ." гэхэд нь Фэликс эсрэгээрээ хөмсгөө өргөн шоколад сарвайх Сэхёнд хандан "Шалтгаан чинь юу юм?"
Сэхён Фэликсийн хариу үйлдэлд тийм ч их гайхсангүй. Угаас харьцахад хэцүү хүн гэдгийг нь мэдэх тул маш тайвнаар "Зүгээр дээ убба. Шалтгаангүй болохоор зүгээр л ав."
"Ахх, миний царайнд болсон биз дээ? Эртээд дэлгүүрт таараад зайрмаг өгөхөөр нь сэтгэлийг нь бодоод автал ингээд ахина гэж бодсонгүй шүү."
Фэликс үл ялиг ёжлон хэлэхэд Сэхёны сэтгэлд таагүй мэдрэмж төрөх нь тэр. Хэдий таагүй мэдрэмж төрж байгаа ч энэ Сэхёны л асуудал шүү дээ. Тэр л түүнд дурласан нь. Нүдийг нь нулимс бүрхэх хэдий ч үл тоон гудайлгасан байх толгойгоо дээш өргөн "Убба, та надад юу ч гэж хэлсэн болноо. Намайг шархлуулах үг байсан ч зүгээр. Би таныг хайрласаар байх болохоор таны үгс надад хэзээ ч нөлөөлөхгүй. Бас таны царайнд болсон гэх үгийг чинь үгүйсгэж чадахгүй ээ. Гэхдээ царайнаас чинь илүү шалтгаан зөвхөн та! Би танд хязгааргүй их хайртай! Намайг гэмтээсэн ч болно. Тиймээс энэ шоколадыг авахгүй байсан ч зүгээр дээ. Би ингээд явлаа. Дараа дахин ирэх болноо." үгээ хэлж дуусган явах гэтэл Фэликс түүний гараас татан зогсоогоод "Шоколадаа өг! Чи надад зориулж авсан биз дээ? Өөр хүнд өгөх гээ юу?"
Фэликсийн хариу үйлдэлд тэнд байсан бүх хүүхдүүд цочирдох нь тэр.
Сэхёны нүднээс нулимс урссан байх агаад түүнийгээ үл тоон нүүрэндээ инээмсэглэл тодруулан "Зөвхөн танд л шоколадаа өгнөө убба. Хайртай шүү." гаран дахь шоколадаа Фэликст өгөөд анги руугаа гүйх бяцхан охин.
Чанбин найзынхаа үйлдлийг хараад "Өхх, анд минь би сая юу харчихваа? Чи түүний гарнаас барьсан уу? Эмэгтэй хүнд хүрэх дургүй биз дээ?"
"Надад бууж өгөхгүй бололтой энэ охин. Миний хатуу үгэнд гомдон нулимс унагасан ч намайг хайрлана гэхийг нь сонссон биз дээ?"
"Тийм ээ, тэгээд юу гэж?"
"Хайрынхаа төлөө бууж өгдөггүй хүн шагнал хүртэх хэрэгтэй."
"Айн?"
"Усан толгойтнууд ойлгодоггүй юм аа."
"Яа, Фэликс чамайг даа."
Би чамд хайртай. Чамгүй энэ амьдралаа төсөөлж чадахгүй нь. Инээмсэглэл чинь хүртэл хангалтгүй санагдана. Чи яг юу юм бэ? Сахиусан тэнгэр үү? Эсвэл зүрхний минь нэгэн хэсэг? Мэдэхгүй юм даа. Би зүгээр л чамд хайртай. Би чамд хайртайгийн шалтгаан нь зөвхөн чи. Хонгор минь би зүгээр л чамд хайртай.
А/н- ахх яах вэ? Фэликстэй би ч бас уулзаад найрчих юмсан ><. Ингэхэд би та нарт аягүй гоё бэлэгтэй шд. Дараа бэлгээ задлах болноо (>• •>) . Хэрвээ надтай найзууд болохыг хүсэж байвал чөлөөтэй чат бичиж байгаарай ^^.
Та нар ч гэсэн миний нэгэн хэсэг шүү!.Luv<3.