Муухай Фэликс

154 37 0
                                    

"Сэхёнаа нээрээ танай уббагын чинь ангид шинэ охин шилжиж ирсэн гэсэн."

"Тэгээд?"

"Уббагаа алдчихвал яана? гэсэн бодол төрөхгүй байна уу?"

"Үгүй ээ. Убба угаасаа сургуулиа төгстөл хайр дурлал гэхгүй байх."

"Чи түүнийг мэдэхгүй шд."

"Би уббаг хайрлаад хоёр жил болж байна. Тиймээс би түүнийг дажгүй мэднэ гэсэн үг."

"Болтугай. Уббагаа найз охинтой болсон гэж сонсоод дараа нь надад хэлэхгүй яасан юм? гэж уйлвал надад лав хамаагүй шүү!"

"Ойлголоо доо."

"Гэхдээ чи ингэж алхаж явахдаа нэг зүйлийг анзаараагүй бололтой?"

"Юуг?"

"Хоёулангийнх нь ард танай убба чинь яваад байна."

Эриг ийнхүү хэлэхэд Сэхён сандарсандаа гялсхан хойш эргэж хартал хойно хэн ч байсангүй.

"Тоглосон юм аа. Итгэчихсэн үү?"

"Эри муухай. Чамд гомдлоо."

"За уучлаарай Сэхёнаа. Миний бяцхан найз нь уурлачихсан юм уу?"

"Үгүй ээ үгүй! Хурдан явъя. Би яг одоо зайрмагаар дутаад байна."

"Би чамайг хааяа зургаан настай юм болов уу? ч гэж бодох юм."

"Би арван зургаатай!"

"Мэднээ. Гэхдээ л..."

Эриг яриагаа дуусгаагүй байтал Сэхён гарнаас нь зуураад зогсоочих нь тэр.

"Яасан бэ?"

"Убба байна."

"Хаана?"

"Дэлгүүрт убба байна шүү дээ."

"Тэгээд ямар хамаатай юм?"

"Би хажуугаар нь өнгөрөхдөө ухаан алдчихвал яах уу?"

"Тэнэгтээд байлдаа. Дэлгүүр лүү орж зайрмагаа авъя."

"Би шийдсэн."

"Юуг?"

"Дагаад яв."

Сэхён, Эригийн гараас хөтлөн дэлгүүр лүү ороод хөлдөөгчөөс нь гурван ширхэг зайрмаг авах нь тэр.

"Чи яагаад гурвыг авч байгаа юм?"

"Дуугүй байж бай л даа, Эри."

Кассан дээр нь бичүүлчхээд зайрмагныхаа мөнгийг төлөн, Эрид нэг зайрмагийг нь өгөн үүдэнд үлдээчхээд ундааны тасагт байх Фэликс дээр очин цамцных нь араас зөөлөн чангаалаа.

"Хэн бэ?"

"Убба, үүнийг танд."

Нэг зайрмагаа Фэликс рүү чиглүүлэн бариад нүдээ тас анин зогсох Сэхён.

Фэликс хэсэг хугацаанд харж зогсож байгаад гарнаас нь зайрмагийг нь авлаа.

"Баярлалаа."

Сэхён, Фэликсийн үгийг сонсоод ичсэндээ маш хурднаар гүйн Эриг хөтөлсөөр дэлгүүрээс гарав.

"Зүгээр үү?"

"Убба авчихлаа."

"Тэгээд?"

"Би яг одоо үхчихвэл цагдаад уббаг намайг догдлуулсан болохоор зүрхнийхээ ачааллыг дийлэлгүй үхсэн гэж хэлээрэй."

"Яа, Сэхён. Ямар муу амтайн бэ?"

Эри уурласаар Сэхёны толгой руу цохих аж.

~~~

Фэликс гартаа байх зайрмагаа харан инээмсэглэн "Хөөрхөн юм аа, Сэхён."
гэсээр зогсож байхад нь Чанбин цаанаас нь "Ёо сая дэлгүүрт гүйж яваад уначихдаг байна шд. Бас тэгээд чи юу хийгээд байгаа юм? Зайрмаг авсан юм уу? Надаа өгчих."

"Үгүй ээ минийх."

"Дахиад л авчхаач дээ."

"Хүн өгсөн юм."

"Чи хэзээ хүний өгсөн юм авч байсан юм. Албаар надад өгөхгүй гээд ингээд байгаа юм уу?"

"Явцгаая."

"Муухай Фэликс."

Cause I luv u | Completed Where stories live. Discover now