Зүрхээ нээж харуулваас...

152 26 2
                                    

                                     ♡"Зүрхний минь хэмийг алдагдуулах нэгэнЗүүдийг минь эзэгнэх эзэнНамайг эзэмдэх чиЦор ганц

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

                                     ♡
"Зүрхний минь хэмийг алдагдуулах нэгэн
Зүүдийг минь эзэгнэх эзэн
Намайг эзэмдэх чи
Цор ганц."

"Юу байна бро?"

"Хаанаасаа ямар үг сурчихаа вэ бас?"

"Сүүлийн үед од болоод байгаа үг шүү дээ. Чи нээрээ юм юмнаас л хоцрох юм даа."

"Чанбинаа миний зүрх өвдчихсөн бололтой."

"Айн, юу? Яасан юм андаа? Эмчид үзүүлсэн үү?"

"Өглөө сургуулийн эмчид орж хэлсэн л дээ."

"Тэгээд юу гэж байна?"

"Намайг хүнд дурласан байна гэсэн. Хэн нэгэнд сайн болохоор тэгдэг гэж байна."

"Андаа чи надаар тоглоод байна уу? Чи хүнд дурлалаа юу?"

"Тийм л бололтой."

"Нээрээ юм уу? Хэн юм? Бодвол нөгөө Сэхён гээд охин?"

"Аанхан! Би яг түүнд сайн болж байгаа юм шиг байна."

"Яаа уг нь эрэгтэй нь нялх ногоо зулгаадаг атал чи нялх ногоондоо зулгаалгуулчих гэж."

"Гэхдээ Сэхён итгэлийг минь алдчихвал яах уу?"

"Тэр чамд үнэхээр их хайртай юм шиг байна лээ. Итгэлийг чинь алдахгүй байх."

"Би эргэлзэж байна. Ирээдүйд юу болох талаар хэн ч мэдэхгүй шүү дээ."

"Надад нэг зөвөлгөө байна. Чи шулуухан очоод ярилцчихаа. Түүний юу бодож байгааг хоёулаа таагаад мэдэхгүй шүү дээ. Иймд чи очоод ярилцаад учраа ололцох нь дээр болов уу даа."

"Нээрээ тийм юм байна. Шулуухан ярилцах нь дээр юм шиг байна. Би явчихаад ирье. Удахгүй ээ."

Фэликс утсаа шүүрч аван гарахдаа Сэхён руу залган яаралтай уулзах хэрэгтэй байна гэж хэлэн уулзах газраа хэлэн түргэн гэгчинь явлаа.

Сэхён ч мөн убба нь өөр лүү нь залгасанд баярлан хурдхан уулзах болсон газар руу нь гүйн явав.

"Убба?" Сэхён модны дор цааш харан зогсох Фэликсийг хараад түүний нэрийг зөөлнөөр дуудна.

"Ирчихэв үү?" Фэликс инээмсэглэсээр хэлэхэд Сэхёны зүрх золтой л зогсчихсонгүй.

"Тэгэхээр надад үнэхээр хэцүү байна л даа Сэхёнаа."

"Айн?
Та өвдөөгүй биздээ убба? Зүгээр биздээ?"

"Тиймээ би өвдчихсөн."

"Юу? Яагаад? Яаж байгаад өвдчихсөн юм? Юу нь өвдсөн юм бэ убба? Эм уусан уу?"

"Зүрх...
Зүрх минь өвчилчихсөн хэрэг
Бодлыг минь чи бүчих үед
Зүрхний минь цохилт түргэсэн
Амьсгал авахад хэцүүднэ
Тархийг минь өвтгөх өвчин
Бодолд минь эргэлдэх нэгэн
Чи миний өвчин болчихсон хэрэг
Анагааж чадах нь ч чи цор ганц..."

Эдгээр үгсийг Сэхён сонсон гайхах аж.
"Үнэхээр та тоглоогүй биздээ? Би яг одоо дотроо ямар их мэдрэмж мэдэрч байгааг та мэдэхгүй дээ."

"Чи надад үнэхээр тийм их хайртай юм уу, Сэхёнаа?"

Сэхён инээмсэглэн "Та ч бас миний өвчин. Намайг анагааж өгдөг нь ч та.
Тийм ээ би танд хайртай.
Үхэн үхтлээ хайрласаар байх ч болно."

Фэликс өмнөө зогсох бяцхан охины үгийг сонсон инээмсэглээд "Намайг цаашдаа өвтгөх өвчин, анагаах эм нь ч зөвхөн чи байг Сэхёнаа."


А/н- Үнэхээр хэцүү байгаа үед урам өгдөгт нь баярлалаа🥺❤️. Удааж оруулж байхад хүлээгээд байдаг та нарын энэ их сэтгэлийг би яах вэ? Баярлалаа гэхээс өөр зүйл хийж чадахгүй юм даа. love you all♥️🫂

Cause I luv u | Completed Where stories live. Discover now