7-р хэсэг

178 44 1
                                    

Сүүлийн үед бодогдох болсон.

Би нэг л бусдаас дутуу дулимаг мэт. Эсвэл бусад хүмүүс надаас хэт өндөр түвшнийх мэт.

Тэд муу ч сайн ч шидтэнгүүд. Харин би шидэнд итгэдэггүй жирийн нэг хөвгүүн.

Энэ миний байх ёстой газар мөн гэж үү? Зүгээр л нэг илүү хүн юм биш үү?

Өөрийгөө үнэлэх үнэлэмж 0.

Сонхүн- Сонү? Зүгээр үү? Яасан? Ямар нэгэн юм болоо юу?

Бүлээн зүйл хацарт мэдрэгдэж өөрийнхөө уйлж буйг ухаарлаа.

Сонү- Аан! Нүдэнд юм орчихжээ!! Айш. Яагаад гарахгүй байна аа? Нэлээн том хог бололтойдог шүү гээд цааш алхах бол Сонхүн санаа зовинон ард хоцрох аж.

Хисын- Сонү, хэцүү юм байвал хэлж байгаарай. Сүүлийн үед их сул харагдах боллоо.

Сонү- Зүгээр дээ. Би яав л гэж. Харин та хоолоо сайн идэж байгаа юу? Их турсан байна.

Хисын- Ойрын үед хоолны дуршил буурчихсан.

Сонү- Мэдсэн юм аа. Хүчлээд ч хамаагүй хоолоо сайн идэх хэрэгтэй шүү.

Хисын- Ойлголоо. Гэхдээ чи яг зүгээр юм уу?

Сонү- Мэдээж, зүгээр шдээ.

Арайхийн найзуудтай болчихоод тэдэнтээ сул дорой байдлаа харуулмааргүй байна.

Эзэгтэй өрөөнөөсөө гарч ирээд- Сонү, ороод ир.

Сонү- Яасан бэ, эзэгтэй?

Эзэгтэй- Ярилцах хэрэгтэй байна гэхэд бусад маань биднийг цоолох шахам ширтэнэ.

Эзэгтэйн өрөөнд орж зогсоод- Юу ярих гэсэн юм бэ, эзэгтэй?

Эзэгтэй- Чамайг ингэхийг хүлээж байлаа.

Сонү- Юу ингэхийг гэж?

Эзэгтэй- Манай дэлгүүрт ажилладаг болсоноос хойших анхны сэтгэл гутрал чинь байх аа?

Сонү- Үгүй ээ. Би зүв зүгээр.

Эзэгтэй- Тэд ч гэсэн бүгд ийм л байсан. Одоо л овоо дасч байгаа болохоос биш.

Сонү- Бүгд үү?

Эзэгтэй- Тийм ээ. Тэгэхээр санаа зоволтгүй бүх зүйлсээ гадагшлуул. Би та хэдийн сонсогч, бас зөвлөгч байх үүрэгтэй шүү дээ~

Адсага шиг ааштай эзэгтэй маань үнэндээ алмаз шиг үнэт нэгэн байжээ.

Харанхуй амьдралыг маань гэрэл рүү чиглүүлэх бидний эзэгтэй.

VIOLA

// Дараагийн хэсэг жаахан удаж орох байх. Зав муутай байна өө ㅠㅠ.

Magıc ShøpWhere stories live. Discover now