14-р хэсэг

119 39 0
                                    

Зориг гаргаад ангийн хаалгыг нээн орвол хичээл зааж байгаа багш болон самбар луу анхааралтай гэг чинь ширтэх гучаад хүүхэд угтан авлаа.

Нана ээрч муурсаар- С-сайн байна уу? Б-би н-нөгөө... өгүүлбэрээ ч дуусгаж амжаагүй байтал хөгшин эрэгтэй багш инээмсэглээд- Аан. Манай шинэ гишүүн байх нь ээ? гээд өмнө нь ирэхийг дохилоо.

Нана гишүүн гэх үгийг огт ойлгоогүй бөгөөд түүн дээр тусах гучин хэдэн хүний харцнаас бултаад газар доогуур орчихмоор л санагдаж байсан биз.

Багш- Та хэд сонссон л байлгүй. Нэрийг нь Нана гэдэг. Тэгэхээр тэр жоохон хүүхэд шиг эгдүүтэй хүүгийн хажууд очоод суучих гэхэд нь харцаа шилжүүлбэл таамаглаж байснаар Сонү сууж байх нь тэр.

Сонүтай нэг сургууль л гэж бодтол нэг анги бүр ширээний хамтрагч болсондоо Нана хөл нь газар хүрэхгүй баярлана.

Том том гэг чинь алхалсаар нүүр дүүрэн инээмсэглээд Сонүгийн хажуудах ширээнд суулаа.

Сонү ч мөн баярласан бололтой таван настай хүүхэд шиг нүдээ алга болтол нь инээмсэглэх аж.

Харин бусад хүүхдүүд тийм биш бололтой. Ихэнхи нь бага зэргийн уцаартай харагдаж байлаа.

Эхний цаг завсарламагц Нана Сонүгийн мөрнөөс зуураад- Нэг анги болчихлоо шдээ. Ямар гоё юм бэ? гэж хашхирах нь холгүй хэлэх бол Сонү одоо ч инээмсэглэсэн хэвээр- Толгой эргээд үхлээ шүү гэхэд тэдний инээдээр анги дүүрч байсныг нуух юун.

// Муриачин намайг өршөө~♥️

VIOLA

Magıc ShøpWhere stories live. Discover now