15-р хэсэг

128 39 7
                                    

Хичээлийн цаг нүд ирмэхийн зуур дуусч тарах хонх дугарлаа.

Цүнхээ үүрээд ангиас гарах гэтэл Сонү гүйж ирээд- Хаяад явах нь ээ гэх бол Нана инээд алдаад- Яг хаяад явчихъя гээд байж байхад чинь, яах гэж ирж байгаа юм бэ? Яв яв гэж тогловол Сонү хошуугаа унжуулаад- Би тоглоом даадаггүй шүү гэх нь таван настай хүүхдээс ч жоохон мэт.

Нана нүдээ эргэлдүүлээд- Ядаргаатай юм аа гэх бол Сонү тэрийг нь сонсмогцоо нулимстай нүдээр газар ширтэх аж. Үүнийг нь харсан Нана юу буруу хийснээ бодохын зэрэгцээ яаж тайвшруулахаа мэдэхгүй дэмий л сандарч зогсоно.

Нана Сонүгийн юу юугүй урсаад ирсэн нулимсыг арчиж өгөөд- Үгүй ээ, чи чинь яагаад гэнэт уйлаад өгөв өө? гэж асуувал Сонү гомдол тээсэн харцаар хараад- Чи намайг ядаргаатай байна гээ биздээ? гээд цурхиртлаа уйлж эхлэх нь тэр.

Харин Нана элгээ хөштөл нэг инээж аваад- Мангар минь, би чамайг биш надруу муухай хараад байгаа хүүхдүүдийг тэгэж хэлсэн юм. Үгүй ээ, нээрэн яаж ийм жоохон хүүхэд шиг байдаг байна аа? гэлээ.

Сонү ичсэндээ ч тэр үү хурдан хурдан алхсаар Нанагийн урд гаран явах аж.

// Бэлэн бүлгүүд байгаа ч залхуугаасаа болж оруулахгүй байгаа өөдгүй бичээчийн хэдэн үг харагдаж байна уу? xD

VIOLA

Magıc ShøpWhere stories live. Discover now