16-р хэсэг

121 41 5
                                    

Сонү дэлгүүрт ормогцоо- Бид ирлээ!! гэж орилох бол өнөөх хэд нь инээмсэглэн угтаж авлаа.

Жонвон гал тогоонд хоол хийж байгаа бололтой- Сонү хён, гараа угаачихаад ирж хичээлдээ суугаарай гэж хашхирах аж.

Сонү үнэндээ гэрийн ажилд дажгүй сайн болохоор Жонвоны хичээлийг хөнгөхөн сурчихна гэж бодож байгаа.

Гал тогоонд орж ирвэл Жонвон хоолоо арай л хийж эхлээгүй байх бөгөөд материалуудаа бэлдээд тавьчихсан зогсож байлаа.

Сонү материалуудыг хараад нүдээ томруулсаар- Хөөх, өнөөдөр мах шарах юм уу? Ахх арааны шүлс асгарчихлаа байна гэх бол Жонвон- Таньд мах шарах нь арай амар юм болов уу гээд бэлдсэн юм. За, хичээлээ эхлэх үү? гээд хайруулын таваг, тос, ганбанз зэргийг агаар дээр хөөргөх эхлэв.

Сонү шүлсээ гүд хийтэл нь залгиад- Би одоо яах билээ? гэх бол Жонвон нүдээрээ агаар дээр хөөрөх эд хогшил руу заагаад- Одоо та тэднийг хөөргөөрэй. Дотроо тэднийг хөөргөж байна гэж төсөөлөхөд л болно. Ердөө амархан  гэлээ.

Харин Сонү өөртөө нэлээд итгэл муутай байгаа бололтой. Арай гэж бодлоо цэгцлээд байж байтал Жонвон гэнэт- За, аваарай. Би одоо сул орхилоо шүү гээд гараа доошлуултал хамаг эд хогшил тэр дороо унаж орхих нь тэр.

Сонү гүнзгий амьсгаа аваад Жонвоны зааснаар хийвэл ашгүй газардахаас нь өмнө зогсоож амжлаа.

Үүнийг нь харсан Жонвон алгаа ташаад- Мундаг байна шүү. Уг нь танийг авахгүй бол би газардахаас нь өмнө авъя гэж бодож байсан юм. Сайн байна гэх бол магтаал сонссон Сонү баярлаад улам хичээнгүйлэн хийх аж.

Жижигхээн магтаал байхад л бүгдийг нь хийж чадна!

// Би бүр угаасаа удмаасаа урт бичиж чаддаггүй юм байна xD Гэхдээ энэ хэсэг өмнөхөөсөө хэдэн үгээр илүү болсон шүү xD

VIOLA

Magıc ShøpWhere stories live. Discover now