•E•

32 9 2
                                    

Нүдээ аниад тэнгэрээс дээш 3 метрт !
_____________________________

Бага байхад өөрөөсөө ах хүнд их сайн болдог байлаа ... Өөрөөс минь дүү эсвэл чацуу банди нарыг бацаан гэж их голно . Яагаад ч юм надаас ах хүнд л энэ жижигхэн зүрхээ зориулчихдаг байсан . Ямартай ч үе тэнгийхэн маань хүртэл намайг үе мултарсан нөхөртэй болов гэж аав ээж шиг зэмлэнэ . Гэхдээ зүгээрээ би суух даа л нэг суух болохоор битгий санаа зов 😚

Ахлах анги хүртлээ би өөрийгөө мөн ч их загинаж ... Зүхэж ... Бусдаас доогуур үнэлдэг байсан . Бас ч болоогүй их ичимхий ... Энэ л миний алдаа байсан ... Байнга л би арай илүү байсансан бол гэж бодсоор байгаад нэг л мэдэхэд хорвоогын хамаг муухайг өөртөө агуулчихсан мэт тийм аймар мэдрэмжийг авч билээ ... Гэхдээ түүнээс цааш өөрийгөө бага багаар нээж эхлэх дээ  : Миний энэ царай ... Бие ... Хоолой ... Сонирхол бүгд бусдаас өөр ... Би цор ганц ... Надад бүгд байгаа гэсэн бодлоор тэр их сэтгэл гутралаа аваад шидчихэж билээ ... Тэгээд л нэг сайхан эерэг энергитэй хүн болсон байдаг юм ...

_________

Утсандаа дугаараа хийчихээд өөрийгөө яг л солонгос хүн болчихсоноор мэдрээд хөөрөөд баярлаад ... Урьд нь мөрөөдөж байсан бүхнээ ингэж нэг юм биелүүлэх нь дээ гээд хөл газар гишгэхгүй үүлэн дээр хэсэг хөвөв ...

Бас ч болоогүй ээ 24 цагийн дэлгүүрт орчихоод бананатай сүү хоёр гартаа барьж зургаа авхуулаад л ... Худалдагч нь намайг хараад - Энэ яг солиотой байх аа ?? Гэсэн харцаар зөндөө удаан ширтсэн ... Яахав ... Одоо өнгөрсөн ... Танай бүх бараатай чинь хамт зургаа авхуулчихья ! Рекламдаж байна л гээд ойлгочихно биз 😆

Сөүлийн гудамж л гэхэд загварын шоу болж байна уу ? гэмээр ... Залуус нь бүгд л хувцаслалтдаа хэт анхаарчихжээ гээд хэлчихмээр ганган залуус ... Энэ зун ч нилээн загварлаг болоод гэртээ очих нь дээ гэж бодож дуусав уу үгүй юу ... Аав ээжийн царайны хувирал нүдэнд буув ... яг л

- Шуудай углаад ирээ юу чи чинь... эвий минь ? Хүний газарт ийм л юм олддог байх нь ээ ??

-Ядаж наад өмдөө оёчихгүй ? Зүү утас хүртэл байдаггүй газар юм уу тэр чинь ?

^эхх уулна энэ чинь загвар юмсан ... Шуудай ч гэх шиг ? энэ чинь Hoodie за юу ? HOOODIE

- Күэ ер өө хүүдий ?? ? Шуудай хүүдий хоёр ер нь ялгаа байна уу ??

^Эээээээ????

____

                           Beomgyu's PoV

Хэд хоног ч өнгөрсөн  юм мэдэх юм алга . Ах нар бүгд л иргэн эрэлтэд бэлдээд дээрээс нь бас бус жижиг нэвтрүүлэг суртчилгаа гэх зэргээс үл хамааран миний ажил шөнийн 1 цагт л дуусаж дорм доо ирэв.

Бүгд л ядарч унахдаа тулсан байсан ч биднийг МОА нар маань хүлээж байгаа шүү дээ гэж бодон Weverse ээ нээгээд бүгд харсан асуулт бүртээ аль болох чадах чинээгээрээ хөгжилтэй инээдтэй аз жаргалтай болгож болох хариултуудыг ярилцан бичнэ. Уулзаж чадахгүй ч ингээд ч болтугай тэднийгээ баярлуулж байвал бидэндээ бол аз жаргал нь болно ...

Хэсэг бүгд чимээгүй сууцгааж байснаа Сүбин ах гэнэт : Иргэн ирэлтийн бүжиг бэлэн болчихсон гэж Ким Ах хэлсэн . Бүгдээрээ чадах чинээгээрээ бүжгэндээ анхааралаа сайн төвлөрүүлээд бэлдэж чадна гэвэл 2 хоног сайн амраад ав гэж Менежер ах хэлж байна лээ ?

Тэхён - Ахх ашгүй ингэж нэг юм нуруу тэнийхнээ ?

Ёнжүн - Маргааш хэн надад хоол авч өгөх вэ гэдэг дээр тоглоом тоглох уу ?

Кай - Ах аа та одоо болилдоо ? Дүү нараа ах нар нь л эрхлүүлдэгшдээ ... Хамгийн хөгшин нь юм байж яасан их макнэ болох дуртайн ...

Тэхён - Бомгю шши? орой идсэн шарсан хавирганыхаа ясанд одоо хүртэл хахаад л яваад байгаа юм уу ? Дугарахгүй юм ...

Бомгю -  Өдөөд байгаарай ? Би бодож байна мэдэв үү ? 2 хоногын амралтынхаа төлөвлөгөөг гаргаж байна ...

Тэхён - Жүжээд байгаарай ? Болзоонд явах гээд л бэлдэж байж ? Тэр охин чинь таниас зөндөө дүү харагдсандаг ? Хөгшин юм байж ? Гаж донтой юм уу ??

Бомгю - За хөөе !!! Хэн намайг хөгшин гэж байна ?? Алив үзий банди минь хэн нь хөгшин гэдгээ !

Хюнинг - ... ? Хоёулаа л хөгшин байж байх шиг харагдахын ??? Хоёр хар хэрээ нэгнийхээ харыг л гайхаад байна уу ?? 😂

Бомгю,Тэхён - ОЦОН ШУВУУ !!!!!

Энэ дунд Ёнжүн Сүбин хоёр хамтлагынх нь гишүүд хэр тэнэг вэ гэдэг дээр бооцоо тавиад сууна ... Энд насанд хүрсэн ухаантай хүн ширхэг ч байхгүй гэдгийг Хюнингийнхаа
Молангаар мөрийцье !!!


Тэгэхээр дараагийн хэсэглэл дээр Бомбом болон ? Нар уулзалдахнэээээ ...
Үгсийн алдаа гаргаад байна гэж бодож магадгүй ... Гэхдээ жоохон хатуу санагдаад байхаар нь тэгээд биччихсэн байгаа шүү ☺


~Love Story |Choi Beomgyu| Mgl ~Where stories live. Discover now