_______________________________________
Уйлах ... Миний хийж чадах зүйл л энэ ... Илүү хүчтэй байсан бол магадгүй одоо ... Чамтай хамт байх байсан биз ... Сул дорой ... Аймхай ... Гэсэн ч энэ бүхэн чиний төлөө миний зүгээс хийж чадах хамгийн зөв зүйл байсан ... Би өөрсдийнхөө төлөө түүнийг хийхгүй байж болох байсан ч ... Өөрийн нүдэн дээр ... Тээр өндөр дээрх чамайг доош унахыг хармааргүй байсан юм ... Харахыг ч хүсээгүй ...
_______________________________________Солонгос Монголын хамтарсан соёл урлаг амралтын газар ...
Энд Хөгжимчин болж ирэх миний мөрөөдөл байсан гэдгийг би нуухгүй ээ ... Юу ч болсон ямар ч шалтгаанаар хамаагүй энэ хүсэл мөрөөдлөө биелүүлэх миний хамгийн том мөрөөдөл байсан юм ... Бусад хүүхдүүд тоглоом ном-нд умбаж явхад би гэдэг хүн 21 утсан дунд төөрч хэдэн хуудас ноттой зууралддаг байсан юм ... Хичээл номыг нээх их тоож байсан удаагүй хэрнээ аятайхан зохиол байвал сонсголоороо тоглох гэж хэдэн цаг болно ... Миний бага нас ийм байж ... 13 өнгөнд будилж явсан бол 21 өнгөнд бүр ч будилж орхино ... Миний өсвөр нас тэр чигээрээ Ятга болон нот ... Ийм л байсаар ирсэн ...
Байрлах газраа ирлээ ... Энд 9 сар байна .. Мөрөөдөж ирсэн газартаа ирчихлээ ... 9 сар ... Энэ орныг тойрход хангалттай хугацаа ... Миний хувьд ... Магадгүй миний төсөөлөлөөс ч илүү олон газар байж мэдэх юм ...
Сайхан дурсамжыг бүтээх болно оо ...
_______________________________________
Beomgyu's pov ~~~
- Ах аа ... Надад ... Энэ байгаа ? Би очиж болох болов уу ?
Сүбин ах намайг хэсэг харж зогсож байгаад " Дараа нь гарах асуудлыг бодоорой ! Түр зуурын шохоорхолоос болж ирээдүйгээ буснуйлах зүйл бүү хий ! Тэнд очлоо гэхэд хэн нэгэнд баригдвал ? Чи биднийг ч бас бодох ёстой ..."
- Уучлаарай ... Гэхдээ ах аа ... Ганцхан ... удаа ...
" Асуудал бүү гаргаарай Бом ... Энэ долоо хоногын бэлтгэл дээрээ өмнөх өмнөхөөсөө илүү ахиц гаргаарай ... Тэгээд дараа долоо хоногт явдаа .."
- Вуааахх ~ За ах аа ! Би хичээнэ ээ :)
_______________________________________Нэг өрөөнд 3 уулаа орох бололтой ... Манайхан энд 16 уулаа ирсэн л дээ ...
2 их хуурч ... 4 морин хуурч , 2 шанз , 1 бөмбөрчин ... 1 ёочин , 1 хуучир , 1 лимбэ ... 1 ардын бишгүүр , 2 эвэр бүрээ... Мөн 1 ятга ...
Ёочингын нэг эгч шанзны найзтайгаа хамтдаа нэг өрөөнд орсон ...
Бүх юм аа жин тан болгоод энэ тэр гэсээр байгаад орой болгочихож ... Эндхийн эзэн нь эмэгтэй хүн байдаг юм байна лээ ... Жижигхээн ... Стич шиг ... Монгол хүн юм даа ... Гайгүй л байгаа ...
Энэ долоо хоногын 5 дах өдөр тоглолт болох тул бидэнд амрах 2 өдөр байна ...
Ахх ~ сайхан амраад авъя ... Маргааш л гэрийнхэнтэйгээ ярихаас гэж бодоод орондоо орлоо ... Нөгөө 2 яасан байхнуу ? Унтсан байх нь ... Ер нь л нойр ихтэй улс шүү -_-Нөгөө хөвгүүн яасан бол ? Арай хүрээд ирэх биш байгаа ? За за мартаж үз ... Гэхдээ л ... Би нээрээ үнэхээр тэнэг дугаар асууж байхад чинь бүр байрлаж байгаа газраа өгчихдөг ямар ч хүн байх байсан юм бүү мэд ... Хүүх ... Арай ч зориод ирэхгүй байх Тийм ээ ? ...
_______________________________________Онгоцнд байхдаа дарж чадсан 3 зураг ...
Гар утас биш camera болохоор гэрэл гаргаад мөн ... Чимээ гаргачихсан ... Ичмээр ч юм шиг ... Тэр охин намайг тэнэг гэж бодсон болов уу ? Менежер ах намайг хэт донтоод байна гээд хураагаад оронд нь нэг сонин ном өгчихөөд унш гэсэн шүү бүр ? Яаж ч зүгээр суух билээ ... Ядаж байхад бүр цонхтой биш болохоор үнэндээ хүндрэлтэй байв ... Тэхён ч тэр ... Чихэвчнээсээ салахгүй хүн ч тоохгүй ...
Ойр хавиа ажиглаж харсан ... Үнэндээ хэтэрхий их гэрэл тэр зүгээс цацраад байсан юм ... Магадгүй би буруу хараагүй байх ... Хүн анх харсан хүнээ зүгээр зарим нэгэн зүйл нь таалагдвал түр зуур шохоорхож хардаг ч би тэгээгүй юм ... Тэр үзэсгэлэн гэдгийг надад харуулсан ... Асар том цэнхэр далай давалгаалан оргилох шиг ... Хурц нарнаас илүү тодорч харагдаж ... Яг л өдөр од гарчихсан мэт харагдаж байсан... Тэр тэнгэрээс унаад өвдсөн болов уу ? Сахиусан тэнгэр түр зуур дэлхий дээр айлчилах үед нь бид таарчихвуу ? Ойр хавьд нь түүний аура бүрэн тархаж байгааг би мэдэрч байна ... Ойроос харвал миний зүрх хэмнэлээ алдан цохилоно биз ... Харцаа салгаж боломгүй зүйлс байдаг шиг ... Тэр тэдний нэг байсан 💫 Яг л үнэт эрдэнэ мэт 💫
YOU ARE READING
~Love Story |Choi Beomgyu| Mgl ~
Любовные романыСансарт түм буман од байдаг ... Тэд зөвхөн шөнө л гайхамшигаа үзүүлдэг 💫 Яагаад өдөр биш гэж ? ~ Учир нь чиний тэр их гялбааны хажууд тэдний гэрэлтэлтдэг чадвар сарничихдаг юм ... Чи бол асар том гэрэл 💫~