•L•

98 13 0
                                    

-Мэдрэгддэг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Мэдрэгддэг ... Юу ч болсон үлдэнэ ээ
гэж хэлдэг үгс чинь ... Чи намайг гэмтээлгүйгээр хайрлаж болох уу ?
Хугацаагүйгээр ангалд үлдээж орхисон ... надад сонголт үлдээгүй ... Сорил бүхэн минь чи байдаг ... Гацчихсан ... Дахин тоглох ... Дахиад л GAME OVER ? Чи яг л Sega ~ Хожигдоно ... Дахин тоглоно ... Хожигдоно ... Энэ бүхэн дасал болсон зүйл байж болох хэдий ч би уйддаггүй ...
Учир нь тэр тоглоом нь чи болохоор ... Ухаан санаа минь сансар огторгуйд ододтой хамт тэнүүчлэнэ ...
___________________________________

Цонхон талдаа байрлах онгоцны суудалд чихэвчээ зүүн тухалаад өөрийн гэсэн ертөнцдөө хөл тавина ... Энэ яг л ... Төсөөлж чадахааргүй мэдрэмжээр дүүрэн өнгө өнгийн дэлхий мэт ...
_____________________________________

Үүлс дундуур сэлэм мэт нэвтлэн зурайх далавч ... Би тэгж л хэлнэ ...

- Ах аа ? Бид хэр удаан явах вэ ?
Тэрээр хэсэг бодсоноо урдах суудалнаасаа бэхлээтээ байх жижигхэн зурагтнаас цагаа хараад " Бид 2 цагын дараа гэхэд Seoul-д хүрчихсэн байна байх аа ... Чи унтвал унтдаа ? "
- Ойлголоо ...
" Би ариун цэврийн өрөө орчихоод ирье ... Замаараа үйлчлэгчээс кофе авлаа ... Чамд захих юм байна уу ? "
- Би ч бас кофе авъя ... Lotte Chocolate ..
" Заа ... Хүлээж байгаарай ... "
Ахыг босон цааш алхах үед ойр хавийн бүх зүйлс харагдав ... Эргэн тойрноо хэсэг ажиглаж байгаа буцан цонх руу ширтэж эхэллээ ...
💥
Ямар нэгэн тод гэрэл анивчин асах нь цонхонд ойн тусаж харагдах үед бага зэрэг цочис хийгээд эргэж хартал зэргэлдээ сандалны эгц хойд талын суудал дээр суух хөвгүүн сандарсан уу ? гэлтэй хувхай цайгаад утсаа бушуухан нуух нь үзэгдэв ... Сонин ? Шаргал эсвэл ? ... Саарал туяатай бор гэх үү ? Тийм үс ? Содон юм ... Хар даавуун Bandana зүүсэн ... Тэр магадгүй цонхоор харагдаж буй үзэсгэлэнтэй үүлний зургыг авахыг хүссэн бололтой ? Мэдээж шүү дээ ? Онгоцны суудал 3 эгнээ байх бөгөөд 2 захын эгнээгээр л цонхтой ...
Өнөөх хөвгүүний ойр хавиар хэдэн содон хүүхдүүд суусан байх ба түүнтэй ижил төрлийн style тэй байв ... Олон Europe хүмүүсийн дундаас тэд онцгойрч харагдсан нь энэ ... Өө ... Хэрэгт дуртай гэж яана ... Asia хүмүүс л байна ... Буцан цонх руу харах даа сандлан даа илүү наалдав ... Тэр хөвгүүнд энэ сайхан мөчийг өөртөө авч үлдээхэд тус болох гэсэндээ ... Хамгийн сонин нь тэр хөвгүүн цонх руу биш над руу camera аа чиглүүлж буй нь нүдний буланд үзэгдэв ...
💥💫
Дахин гэрэл цацрав ...
Энэ үед нь түүн рүү шуудхан харсанд өнөөх үл таних хөвгүүн цочсондоо барьж байсан camera-aa газар унагаах нь тэр ... Хөвгүүн ойр хавиасаа уучлал гуйгаад над руу сэмхэн харж ичсэн бололтой дальдчин байв ... Над руу харах үед нь бага зэрэг ичив ... уруулаа багахан жимийгээд ... инээвхийлээд бушуухан цонхруугаа харав ... Тэр ... Царайлаг юм ...
Ах ч хоёр аяга кофе бариад суудалдаа суун өнөөх хөвгүүнийг болон миний харах өнцгийг үгүй болгоод орхичих нь тэр ...
Арын суудалруугаа эргэж харан
- Ганаа эгчээ ? Таньд Tablet чинь байна уу ?
" Байлгүй яахав ... Хэрэг болоо юу ? "
- Аан харин тиймээ ... Би жоохон уйдаад ...
" Май ... Цэнэг нь 45 % Байна зүгээр биздээ ? "
- Өө зүгээрээ болно болно ~
Tab аа аваад чихэвчээ холбоод өөрийгөө сатааруулах тоглоомуудаар хэсэг тоглов ... Сүүлдээ дотор сонин болоод түр нүдээ аниад хэсэг суусан чинь унтчихсан ... Сэрээд хартал 3000 метр хавьцаа байсан онгоц доошилж байв ... Чих сонин оргиж чихэвчээ тайлаад буухаа мэдсэн тул ойр хавиасаа өөрийнхөө эд зүйлсийг хамж аваад жижиг үүргэвчиндээ хийгээд өвөр дээрээ тавин буухдаа бэлтгэв ... 15 минутын дараа онгоц бүрэн газардаж хүмүүс эхнээсээ эгнээгээрээ бууцгаав ... Би ч ачаагаа аваад шалгагч руу орохын өмнө хэн нэгэн гарт минь хөнгөхөн хүрэх нь мэдрэгдээд эргэн хартал...
? ~ Мианэ ? ... Ooww No .. Excuse me ?
- Та Солонгос хүн үү ?
? ~ Юу тийм л дээ ? Та ?
- Зүгээрдээ би ойлгох болохоор та шууд ярьж болно оо ...
? ~ Нөгөө юу л даа ... Та дугаараа өгч болох уу ?
- Дугаар ?
? ~ Юу л даа ... Би нөгөө ...
" Набы ! Хурдлаарай ! "
- За ахаа одоо очлоо ...
- Уучлаарай ... Надад бүртгэлтэй дугаар байхгүй ээ ... Өршөөгөөрэй ...
Намайг эргэж харан 2 алхав уу үгүй юу ...
? ~ Ядаж ... Зүгээр л танилцахыг хүссэн юм ...
- Хүлээгээрэй ... Аан энэ ? ... Энэ л байна ... Өршөөгөөрэй ингээд явъя даа...
гээд түүнийг байгаа газарт нь үлдээн цааш явж эхэллээ ...

Нам Ён Жу -
Соёл амралтын хүрээлэн
Mongolian & Korean
Монгол Солонгосын хамтарсан байгууламж .
Утас: +82-890087907
_______________________________________

Choi Beomgyu ~ Pov
*
- Ёнжүн ах аа ... Та сая харсан уу ?
" Юуг тэр вэ ? Бом ?"
- Тэр охиныг ?
" Юун охин ? "
Цаанаас Кайн нүд сэргээд нааш гүйж ирэн " Аан Аан !? Нөгөө онгоц-нд байсан охин мөн үү Ахаа ? "
- ... Тиймээ ...
Тэхён инээвхийлээд чимээгүй ширтэж байснаа " Манай хамтлаг ичих нүүргүй ч гэлээ бүр ийм ичих нүүргүй гэж бодсонгүй ?" гээд цаашаа хөхрөөд алга болов ...

~Love Story |Choi Beomgyu| Mgl ~Where stories live. Discover now