――――――――――――
✙ 1-Р ХЭСЭГ ✙
✙ АЙДАС БА ИТГЭЛ ✙|◆◇◆|
✙ 2-Р ХЭСЭГ ✙
✙ ЦУС БА ТУЛААН ✙|◆◇◆|
✙ 3-Р ХЭСЭГ ✙
✙ ШИЙДВЭР БА ЧИХЭР ✙|◆◇◆|
✙ 4-Р ХЭСЭГ ✙
✙ ҮНДЭС БА ҮЙЛДЭЛ ✙|◆◇◆|
✙ 5-Р ХЭСЭГ ✙
✙ ЭХЛЭЛ БА ТӨГСГӨЛ ✙――――――――――――
◣Бусад мэдээлэл◥
Цус сорогч:
- Хүний биенээс давсан хурд, хүчтэй.
- Хүнээс ялгаатай хүүхэн хараа, нүдний өнгөөр ялгарна.
- Өөрсдийн цусыг хувирган хатуужуулж, зэвсэг болгон ашигладаг.
- Ихэнх цус сорогчид 'Гүрэн'-д харьяалагдана.
- Маш цөөн цус сорогчид тэнүүлч байдаг ба гүрний цэргүүдтэй таарвал устгалд орно.
- Дүрэмт хувцасныхаа энгэр дээрээ зүүсэн тэмдэгний өнгөөс хамаарч салааг нь мэдэх боломжтой. Жишээ нь; улаан бол дайралтын салаа - тэд ихэвчлэн даалгаварт явдаг ба хүмүүстэй тулалдана, хар бол устгалын салаа - тэд ямар ч нөхцөл байдалд замд нь тааралдсан зүйлсийг устгах үүрэгтэй, цэнхэр өнгө хайлтын салааг илэрхийлдэг - зугтсан хүн эсвэл ямар нэгэн алга болсон зүйлсийг хайна, ногоон өнгө нь эргүүлийн салаа - тодорхой тогтсон цагт, тогтсон газрыг шалган орчныг цэвэрлэнэ, шар өнгө цусны боолуудын цусыг авах, боолуудыг журамтай байлгах гэх мэт. Нэг салаанд 6-9 хүн байна.
- Хүмүүсийг хөөсөн газар нутгийг хэсэгчлэн хуваан, тус бүрт нь 'Цэвэр цуст' өөрөөр 'Язгууртан' гэх бусад цус сорогчдоос илүү урт насалсан, хүчирхэг цус сорогч хариуцна. Харин тэднийг бүхэлд нь хааны удмын цустай цус сорогч удирддаг.
- Цэргүүд нь хар суурь өнгөтэй, улаан оруулгатай дүрэмт хувцас өмсөнө.
Хүн төрөлхтөн:
- Дүрэмт хувцас нь бараан хөх өнгийн суурь, хар өнгийн оруулгатай.
- Зэвсэгний хувьд чөтгөрийн хүчийг эзэмшсэн хүн зэвсэг ашигладаг. Хүчийг нь эзэмшсэн тухайн чөтгөрийн түвшнээс хамааран хүч нь өөр, өөр байдаг.
- Зөвлөл гэж нэрлэгдэх удирдлагатай. Гишүүд нь зарим угсаа сайтай гэр бүлийн толгойлогчид, хуучин том албан тушаалтай байсан эсвэл туршлагатай зарим хөгшивтөр хүмүүсээс тогтоно.
- Ханаар өөрсдийгөө гадна ертөнцөөс тусгаарласан.
- Хананы дотор үйл ажиллагаагаа явуулдаг одоогоор мэдэгдэж буй зарим газрууд: Сургууль, цэргийн сургууль, зөвлөл, цэргийн штаб, хүнс үйлдвэрлэх, бэлтгэх зарим жижиг газрууд, эмнэлгийн тусламж үзүүлэх газар.
Мангас:
- Харанхуйгаас цус сорогчдыг дагаж ирсэн.
- Харагдах байдал, хийж чадах зүйлсээсээ хамааран өөр, өөр төрөлтэй.
Чөтгөр:
- Тодорхойгүй...
Ийнхүү та нартай дахин нэгэн шинэ өгүүллэгээр уулзаж байгаадаа баяртай байна!
(Хүн уншдаггүй ч гэсэн LMAO)
"When The Sun Sets" бол миний бичсэн өгүүллэгүүд дундаас хамгийн урт бөгөөд хэсэг буюу бүлэгтэй өгүүллэг юм.
Мөн шинэ арга барилаар бичиж үзэж буй учир алдаа маш их байгаа биз ээ. Хэдий тийм ч өчүүхэн зохиолыг минь уншиж байгаа хэн ч байлаа гэсэн өдрийг сайхан өнгөрүүлээрэй!
Stay home, wash your hands and be safe!! Love to all of you🖤💜
🖤🏳️🌈✨🌧️💜
- Rainix_
VOUS LISEZ
When The Sun Sets
VampireХэдэн жилийн өмнө гэнэтхэн ертөнцийн хамгийн харанхуй хэсгээс гарч ирсэн цус сорогчуудтай дайтах ямар ч чадваргүй хүмүүст ганц л зорилго бий: цус сорогчдыг нэгийг нь ч үлдээлгүй устгах. Энэ цаг үед амьдрахын төлөө тэмцэж буй нэгэн болох Кира гэх охи...