Broken Cup

1K 130 24
                                    




Сөүлийн хаа нэгтээ байх жижигхэн хөлсний байрнаас чийг үнэртэнэ. Таазнаас борооны ус нэвчсэн мөр үлдэж, хуучирсан хөх хөшиг үүрийн гэрлийг халхлан, орны оронд зүгээр л өрөөний буланд хэвтэх матрассны булан дээр энгэртээ дэр тэвэрсэн хэвээрээ унтаж орхисон хөвгүүн хаалга нь нээгдэх чимээнээр хэсэгхэн зуурын нойрноосоо сэрэв.

"Намжүүн аа, одоо л ирж байгаа юм уу?"

Нойрмог дуугаар ийн асуух түүнийг хүрэн савхин хүрэм өмсөж, саравчтай малгай духлуулан өмссөн залуу эр хармагцаа залхсан байртай санаа алдана.

"Согжин ахаа, та унтчихаж болдоггүй юм уу? Би ямар хүүхэд байгаа биш." Хэмээн хэдэрлэх зууртаа дэр тэврэн суух бор шаргал үстэй залуу эрийн нүүрэн дээрх шалбархайнуудыг анзаарсан ч асуухыг хүссэнгүй.

Хүрмээ тайлж, хоолны ширээрүүгээ шидээд, буланд хэвтэх маттрасыг чиглэн алхах зууртаа одоо ч бүрэн гараагүй архинаасаа болон багахан гуйвж буй найз залуугаа нь харахдаа "Ахиад л" гэх бодол  толгойд нь харваж, тэгсэн ч багахан инээмсэглэхийг хичээхэд сэтэрч, шархалсан уруул нь хорсон өвдөх ажээ.

Асуух юм их, гэхдээ хэлэх үг үгүй.

өглөө  болж, гадаа нар тэнгэрт хэвийсэн хойно нойрноосоо сэрэх Намжүүн хоолны ширээний ард өмнөө хэдийнэ бэлэн болчихсон хоол өрчхөөд, идэлгүй өөрийг нь хүлээн суух Согжиныг олж харахдаа ахиад л өнөөх залхсан төрхөө тодруулан толгойгоо сэгсэрч, тэгсэн ч биеэ чирэн босоод ширээний ард суухдаа дагзаа илсээр

-          Би одоо ажилтай. Та ажилдаа явах юм уу? хэмээн асуух зууртаа ахынхаа нүүрэн дээрх шархнуудыг ахиад нэг харна. Бүгд шинэхэн шарх ажээ. Зүүн шанаа нь шалбарч, арьс нь багахан язарч, уруул нь сэтрээд тав тогтчихож. Духан дээр нь ч бас хэд хэдэн шалбархай харагдах бөгөөд тэдэн дээрээ хурууны наалт наасан байлаа.

Тэр зуурт асаалттай зурагтаар оройн мэдээ явна. "Өнгөрөгч 12 сараас эхлэн Сөүлийн ойр орчимд гарах болсон цуврал аллага ахин нэг хохирогчоор тоогоо нэмлээ. Энэ удаад Намсанд амьдардаг У гэх 27 настай эрэгтэйн цогцос гэрээсээ ердөө хагас км зайтай зэрлэгээр хутгалуулан амиа, цус алдалтын улмаас амиа алдсан байдалтай олдсон байна. Цагдаагийнхны хэлж буйгаар энэ удаагийн хохирогч ч мөн адил ижил хүйстнээ сонирхдог байсан нь тогтоогдож, энэ төрлийн цуврал аллагын тоо одоо 9 болоод байна. Өмнөх 8 хохирогч ч мөн адил ижил хүйстнээ сонирхогч байсан бөгөөд аллагын арга барил бүгд адил байж ээ. Энэхүү гэмт хэргийг хомопобиа буюу ижил хүйстнүүдийг эсэргүүцэгч бүлэг хүмүүс үйлдэж байна гэх мэдээлэл ирээд байгаа бөгөөд цагдаагийнхан бүхий л хүчээ дайчлан хэрэгтнүүдийг барихаар ажиллаж байна. Иймээс цагдаа нарын зүгээс ард иргэддээ орой үдшийн цагаар ганцаараа явахгүй байхыг ахин анхааруулъя"

Broken Cup (Oneshots)Where stories live. Discover now