Үүрийн гэгээ тэнгэрийн захаас татахын алдад би сая хүйтэн элсэн дээрээс өндийлөө. Далайн ус харлан цэлийж, эргээр нь давалгайн хөөс цайран үзэгдэж, цахлайн дуу дуулдах эзгүй энэ газарт үдсэн шөнө магадгүй миний амьдралын хамгийн намуухан хийгээд тайван цаг хугацаа байсан болов уу?
Хүрэм, өмдөндөө наалдсан элсийг гөвж унагаад, хар өнгөтэй үүргэвчээ газраас авах үед үргэлж цүнхнээсээ зүүж явдаг ягаан өнгөтэй туулайн чихмэл бүхий түлхүүрний оосор тасран унав.
Түүнийг авахаар ахин газарлуу тонгойсон ч тэрхэн зуурт болихоор шийдсэн би чимээгүйхэн хоосон гараа халааслан тэндээс алхан одлоо. Миний хойно далай, тэнгэр, тэр туулай 3 л хоцорчээ.
Сургуулийн хаалаар орох үед үргэлж нойрмоглон эвгээж үзэгддэг харуул ахаас өөр хэн ч байсангүй. Гутлийн шүүгээ өнгөрөөд цаахан талд байрлах толинд өөрийн тусгалыг харахгүй гэсэндээ хурдхан алхаж өнгөрөөд ангиудруу хөтлөх хонгилоор хөлийн чимээгээ цуурайтуулсаар алхах зуурт нар нэгэнт мандчихжээ.
Өөрийгөө харахыг хүсээгүй минь өчигдөр нүүрээ юманд цохичихсон юм. Юунд вэ гэхээр ангийнхаа атаман Иншиг-ийн нудраганд. Санаандгүй бүдрээд л тэр. Захирал багш тэгж хэлсэн болохоор тийм л болж таарна. Их хүчтэй унасан болохоор уруул минь сэтэрч, нүд минь том хар нүх шиг болчихсон хэрэг.
Бугуйн дээрх том хөх толбонууд бол тэд намайг унахаас аврах гэж олсоор татсанаас болсон төдийхөн.
Ийм төрхөө толинд харах юм бол өөрийгөө хичнээн бүтэлгүй, болхи гэдгийг дурсах гээд байсан юм.
Ангидаа орж, хамгийн хойд хаалганы дэргэдэх ширээндээ сууж, хичээлийн бэлтгэлээ хийх зууртаа самбар дээр өчигдөр хэн нэгний бичиж үлдээсэн "КСЖ бол азгүй амьтан" гэх мэт олон үгсийг олж хараад арилгах эсэхдээ эргэлзэв. Энэ бичгийг магадгүй хүнд харуулах гэж л бичсэн байх. Гэтэл би арилгачихвал Иншиг уурлах болно.
Тиймээс зүгээр л утсаа гаргаж, чихэвчээ зүүгээд хэсэгхэн ч болов унтахаар шийдэн ширээгээ дэрлэх зуурт өрөөсөн нь эвдэрчихсэн чихэвчний завсраар хүүхдүүд нэг хоёроороо ангид орж ирэх, тун удалгүй аниргүй байсан сургуулийн танхим сурагчдын шуугианаар дүүрэхийг сонсов.
Бүгд инээлдэж, удахгүй болох шалгалт, өнөөдөр шалгуулах даалгавар, өчигдөр орсон караокенийхоо тухай ярилцах зуурт би дэмий л нүдээ анин унтсан дүр эсгэнэ. Нэг их удсан ч үгүй Иншигийн хоолой ангиар цуурайтаж эхэллээ. Чангаар хөхөрч, найзуудтайгаа тоглоом хийх зуурт гэнэтхэн ангид пид хийх чанга чимээ гарах нь тэр.
VOCÊ ESTÁ LENDO
Broken Cup (Oneshots)
FanficНэгэнт хагарсан аяга хэчнээн эвлүүлэх гэж оролдоод ч цуурхайгаар нь ус гоождогтой адил. Namjin Sad Oneshots