Shhh, Dont Move

449 58 3
                                    

           Толгойн өвчиндөө зовиурлан нүдээ нээсэн Жошуа болсон бүхнийг санахыг хичээн ярвайсаар дээш өндийв...

Орилоон... харгалзагчид... сандралдсан хүмүүс... унаж буй Ханыл.

Жош санасан даруйдаа орноосоо үсрэх шахам буун өрөөнөөс гарч гэгээ үгүй хонгилоор гүйв. Тэрбээр шөнө дундыг цонхоор гийх бүдэг сарны туяагаар таних агаад эмнэлэгт галзуу өвчтөнгүүдээс өөр дуу чимээ үгүй ажээ.

"Хун эмчээ?"

Бараг л Ханылын өрөөний үүдэнд ирсэн Жошуа өмнөөс нь тосон ирсэн Чүэ эмчийг харан зогсож "За даргаа?" хэмээн эмээсэн өнгөөр хариулав.

Сынчол хөмсгөө өргөн "Бие чинь сайнгүй л баймаар юм... юу руу ингэж яараа вэ?" хэмээснээ үл ялиг инээн "Хэрвээ Ханыл руу бол, танд түлхүүр байгаа эсэхийг шалгаж үзсэн үү?"

Тийм шүү дээ. Ханылын өрөөний түлхүүр зөвхөн Жошуа болон ахлах сувьлагчид л байдаг. Харин тэр түлхүүрээ халатныхаа энгэрт хийчихсэн... гэхдээ одоо тэр халатгүй байна.

Жошуа биеэ тэмтчин "Б..би түүнийг зүгээр байгаа эсэхийг шалгах хэрэгтэй гэж бодсон юм л даа. Түлхүүрээ анзаарах сөхөө байсангүй." гэж тайлбарлаад дараа нь толгой гудайлган "Өнөөдрийн явдалд уучлаарай дарга аа, би үнэхээр хайхрамжгүй хандсан."

Сынчол түүнээс харцаа буруулснаа "Тийм ээ, чамайг яагаад тийм үйлдэл хийснийг мэдэхгүй ч чи маш том хариуцлага алдсан. Тийм болохоор бид чамд Ханылыг хариуцуулж чадахгүйд хүрч байна." гэн Жошуаг итгэж ядсан харцтай нь үлдээх нь тэр.

Тэгж болохгүй...

"Д...дарга аа! Ханыл өөр эмчтэй байвал үүнээс ч дор нөхцөл байдалд байх биш гэж үү?!"

Чүэ дарга түүний үгэнд эргэж харан "Юу гэсэн үг вэ?" гэснээ барууун хөмсгөө үл ялиг өргөн түүнээс хариулт хүлээв.

"Хэдий би хариуцлага алдсан ч Ханылыг хамгийн сайн ойлгож бас ярилцаж чаддаг ганц хүн. Ядаж түүний шинэ эмчийг олсон юм уу?"

"Үгүй ээ, гэх-"

"ТЭР ХҮРТЭЛ..! Олох хүртэл чинь би Ханылыг асарч болох уу?" гэж хэлэхдээ Жошуа санал тавьсан бус чин сэтгэлээсээ гуйсан харагдах агаад Сынчол үл ялиг гайхсан ч эцэст нь "Чи намайг гайхшруулж байна шүү... яахав өөр хүн томилох хүртэл эмчилгээгээ үргэлжлүүлдээ." гээд энэ удаад жинхнээсээ түүнийг орхин явав.

             Одоо л амьсгалах мэт гүнзгий амьсгаа аван нүдээ аньсан Жошуа ардхан байх Ханылын өрөөний зүг хальт харчхаад өөрийн өрөө лүү удаан алхах аж.

PapillonWhere stories live. Discover now