Kiss me

363 58 17
                                    

             Нүд нь хавдаж харц нь хий хоосонд тэнэсэн Ханыл найзынхаа гэрт бараг 3 хоноод байв. Ходоодоо янжуураар л хооллож нүүрээ нулимсаар угаасан 72цаг...

"Чи аймшигтай харагдаж байна."

"Амаа татаа Пак Жүвон!"

            Жүвон гэх түүний амьдралын ганц найз үсээ хойш илсээр орон дээр сулбайн хэвтэх Ханылын хажууд суун "Ах чинь над руу залгасаар байна."

"Аваад намайг байхгүй гэж хэлээд тасла." гэн Ханыл хэлээд нүдээ анин гүнзгий амьсгалав.

Бүх амьдрал нь 2хон сарын дотор там болж хувирсан хөөрхий охин цөхөрч дуусаад байсан ч хоосорч гүйцсэн сэтгэл нь эхийгээ санахын хажуугаар Сынчолыг үгүйлэх мэдрэмж гэдгийг хорьж дийлэхгүй нь гаслантай.

Хаалгыг нь балбах чимээнээр Жүвон тамхиныхаа утааг аяар гарган сандарсан шинжгүй орноос өндийх бол Ханыл "Өө новш гэж!" хэмээгээд хувцасны шүүгээ рүү ухас хийх нь тэр.

Хаалга нээгдсэн дариуд орох ч зөвшөөрөл авалгүй гэр лүү нь дайрсан Сынчолын ардаас Жүвон ширтсээр "Эелдэг мэнд мэдэлт байна." хэмээн үүдний ханаа налах аж. Тэгснээ гэрийг нь бүтэн тойруулан харснаа галзуурсан улаан нүдээр өөрийг нь ширтэх Сынчол руу "Эелдэг байсны чинь хариуд гомдоох болох нь, дүү чинь энд байхгүй."

"Энд байгааг нь мэдэж байна. Байхгүй байсан ч хаана байгааг нь чи л мэдэж байх ёстой, бас худлаа ярьж байгаа юм бол ядаж харцаа нэг чигт тогтоож үз!

Өхх Чүэ Сынчол чинь сэтгэцийн эмч....

Жүвон түүнийг тоолгүй дуусах дөхсөн тамхиа хэнэг ч үгүй ширээн дээр даран унтрааж "Би мэдэхгүй ээ"

"Эцсээ хүртэл гүрийх юм биз дээ?"

Сынчолын харц энэ удаад илүү эрүүл бусаар эргэж уруул нь мэдэгдэхүйц өргөгдөх нь тэр шүү. Хэлээрээ буйлаа түлхэн өмнө өө зогсох залуу хүүг ширтэж "Их сайн найз юм шиг байна. Тэгвэл... хурууны чинь ясыг нэг нэгээр нь удаанаар хугалж эхлэхэд чи миний охин дүүг гаргаж ирэх байх тийм үү?"

"Чи ч үнэхээр мэдрэл муутай новш ю-"

Сынчол Жүвоны үгийг гүйцээлгүй ойр байсан лааны суурийг түүн рүү шидэн мөр хэсгийг нь онож газар унагачихав.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: May 07 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

PapillonWhere stories live. Discover now