Story

381 65 8
                                    

"Асуух юм байгаа юм уу?"

Ханыл өөрийг нь ширтэн суух Жошуагаас асууж харин өнөөх нь толгой дохино. Эмчилгээний цагаар өчигдөр шөнийн явдлаас болж хачин чимээгүй байдал үүсчхээд байгаа нь энэ юм.

"Би өчигдөр шөнө бүгдийг харсан... бас сонссон. Тэр чамайг хүчээр энд байлгадаг юм уу?"

"Би мэдсээн. Гэхдээ... би чамд хэллээ гээд чи юу хийж чадах юм?"

Ханыл хэлэн гараа энгэртээ тэврэхэд Жошуа шийдэмгийгээр "Чамд туслая." хэмээв.

Би чадна Ханыл... надад чамайг хамгаалах боломж олгооч.

Өрөөнд чимээ аниргүй ноёлж Ханыл өмнө өө суух залууг ширтэхээс өөр юу ч хийхгүй сууна. Яг л харцнаас нь үнэнг горьдох мэт...

"Чи амлаж чадах уу?"

Хүсэхгүй байсан ч би чамд
итгэчихдэг нь хараал идмээр юм
Жош.


Бүсгүй хөнгөхөн инээмсэглэж эмч залуу толгой дохин түүний яриа эхлэхийг хүлээх аж.

"Тэр миний ах..."

"Новш гэж юу!?"

"Гайхаж байгаа байх... Намайг найм хүрдэг жил ээж маань өөр хүнтэй гэрлэж би Чүэ Сынчолын дүү болсон юм.....

_

"Аав чинь таныг амьтан тамлахаа боль гэж хэлсэн биз дээ? Я...яах гэж үгнээс нь зөрж байгаа юм бэ?"

Бороо асгарч өсвөр насны охин бороонд шалба норсон хойд ахынхаа дээр шүхэр барьсаар хавдсан хацар шанаанд хүрч ядан асуух бол ах нь түүний гарыг ширүүхэн түлхээд "Чамд ямар хамаатай юм! Эндээс зайлж үз!"

Ханыл өөрт нь үргэлж ширүүн ханддаг ч ахыгаа ганцааранг нь орхихыг хүсэхгүй байгаа бололтой "Та яагаад надад ийм дургүй юм ах аа?" гэн хоолойгоо зангируулан өгүүлнэ.

Сынчол "Хэн чиний ах юм! Би зайл гэж хэлсэн биз дээ? Эсвэл чи ч гэсэн тэр гөлөг шиг үхмээр байгаа юм уу?" гэсээр өглөөхөн багалзуурыг нь шахаж алсан өөрийнхөө гөлгийг дурдахдаа харц нь эрүүл бусаар солигдон хүзүүгээ хөдөлгөсөөр дээш өндийв.

Ханыл өөрт нь үргэлж хүйтэн хандаж хөөж туудаг ч хойд ахаасаа нэг ч удаа айж үзээгүй билээ... Энэ удаад ч тэр айсангүй.

"Ах аа..."

Нулимс дуслуулсаар өөрийг нь тэвэрсэн охиноос болж Сынчолын зангирсан хөмсөг тэнийж гайхширч орхих нь тэр.

PapillonWhere stories live. Discover now