Бие биендээ өргөх тангараг хуурамч байсан ч амлалт гэж тооцогдоно...
"-Хён хэрвээ хоёулаа хамт байж чадахгүй бол-....
-Тийм зүйл яриад хэрэггүй дээ. Одоогоо л харж амьдарцгаая
-Би л буруу ярьсан бололтой. Удаан уулзаагүй болохоор санасандаа л болсон байх
-Удаан хамт байж чадахгүй байгаад уучлаарай"Машин дотор зүүд дундаа живэх Вонуг Чангкюны бүдүүн хоолой сэрээх аж.
Вону - Ирчихсэн үү?
Чангкюн - Тэглээ хён
Вону - Кюнаа?
Чангкюн - Яасан хён?
Вону - Хоёулаа бал сарынхаа аяллын дараа Солонгос руу буцахгүй байцгаая.
Чангкюн - Яагаад хён?
Вону - Тэнд бид хоёрыг зовоох юм байгаа юм шиг санагдаад
Чангкюн - Сэтгэлийг тань зовоох юм байвал хойшлуулья даа. Таныг хаана ч байсан би тэнд байх болно.
Вону - Эгдүүтэй гэдэг нь... Одоо орцгооё
Сүмийн хаалгаар орох залуус гар гараасаа хөтлөлцсөн харагдана.
Юу ч мэдэхгүй зөвхөн урд байх түүнийгээ л харцгаах хос хоёр одоо хамгийн тайван бас жаргалтай байх аж.Вону - Кюнаа энд чи бид хоёроос өөр хүн алга байна
Чангкюн - Ммхн өнөөдрийг бид хоёрт зориулсан бололтой
Сахиусан тэнгэрийн өмнө очин амлалт өгөөд одоо л тайвширсан аятай санаа алдацгаав.
Вону - Арай хоёулаа гэрлэлтээ батлуулаагүй юм биш биз?
Чангкюн - Гэрлэхээсээ өмнө батлуулчихсан байсан
Вону - Их л шуурхай хөдөлж дээ янз нь хха
Чангкюн - Тиймээ шуурхай байсан
Вону - Кюнаа?
Чангкюн - Яасан?
Вону - Өнгөрсөнд хоёуланд нь ямар нэг таагүй зүйл болоо юу? Чи өнгөрснөө ярих болгондоо сонин царайлчих юм
Чангкюн - Үгүй дээ хён одоо явцгаах уу? Та их ядарч болохгүй. Харьцгаая
гэж хэлэн гарах хаалга руу зүглэсэн ч Вонугын булчинлаг гар татсаар өөртөө наан тэврэх аж.
Вону - Юу ч болж байсан би байх болноо. Өнгөрсөнд юу болсныг мэдэхгүй ч чи надад бага багаар хэлбэл би санах ч юм бил үү?ммм
Чангкюн - Эмч тархийг чинь ядрааж болохгүй гэсэн болохоор би таныг өөрөө санахыг л хүлээж байна.
YOU ARE READING
Time that I forgot {#Edited}
FanfictionНэг өглөө сэртэл би нөхөртэй болчихсон байсан... Changkyun+Wonho=Happy ~Tiff~