Төгсгөл гэж бодсон зүйлс хэзээ ч төгсгөл байдаггүй юм. Энэ бол эхлэл...
Сүүлийн өдөр
Хёнвоны хүссэн долоон хоног Хёнвонд ямар ч дэвшил авчирсангүй
Хёнвон - Хён? Өөрсдийнхөө дурсамжийг санасангүй юу?
Вону - Тийм амар биш бололтой. Гэхдээ ослын хэсгийг сайн санасан болохоор бусад нь тийм ч их хэрэггүй байх гэж бодож байна.
Хёнвон - Яагаад надад ингэж хандаад байгаа юм бэ?
Вону - Юмаа ч бүрэн санахгүй байгаа надаас асуухын оронд өнгөрснөө бүгдийг нь мэдэх чи өөрөө бодоод үзвэл яасан юм ?
Хёнвон - Ямар ч аргаар хамаагүй буцаад над дээр ирж болохгүй гэж үү?
Вону - Хүсэхгүй байна Хёнвонаа. Үнэхээр хүсэж байсан бол чам дээр л ирэх байсан ч миний зүрх хүсэхгүй байна. Чиний хажууд байхад өөрийн эрхгүй тархинд минь Чангкюн орж ирдэг. Хол байсан 7н хоног ч бас өдөр болгон очиж уулзсан ч энэ хангалтгүй байна
Хёнвон - Ойлголоо хён. Гаргаж өгч чадахгүй нь. Ингээд явуулж байгаа ч бууж өгсөн үг биш болохоор таныг над дээр ирэх боломжуудыг бүгдийг нь ашиглах болно.
Вону - Яагаад Кюн шиг хайртай хүнээ бодож болдоггүй юм бэ?
Хёнвон - Яаж? Би өөрөө зовж байхад яагаад тэгэх ёстой гэж?
Вону - Больё доо. Би ингээд явлаа. Ирээдүйд зүгээр сайхан найзуудын хувиар уулзан гэж найдаж байна.
{Тифф - Гэхдээ салсан хосууд найзын хувиар уулзахад их эвгүй шдээ тээ 🤧🤔 Надад л лав санаандгүй таарахад ч эвгүй байдаг}
Хэдхэн өдөр л болсон ч Вону үнэхээр их Чангкюнтай байхыг хүсчээ.
Хёнвоны гэрийн гадаа аль хэдийн Чангкюны машин зогсож байгаа харагдана.
Чангкюн - Би таныг бараг дахиад хэд хонох аль эсвэл эндээ үлдэх байх гэж бодсон
Вону - Одоохондоо чи юу ч мэдэхгүй болохоор л тэгэж байна.
Чангкюн - Би юу мэдээгүй гэж?
Вону - Гэртээ хариад хэлж өгье хайрт нөхөр минь
Чангкюн - Хённнн
Вону - Ичиж байгааг чинь мэдэж байна шүү хха
Замдаа энд тэндхтйн чухал биш зүйлсийг хамаж ярьсаар гэртээ ирэх аж.
Вону - Аххх хоёулаа гэртээ хурдан тавилга авч тавихгүй бол ч энэ гэрт хүн амьдардаг юм шиг харагдахгүй байна
Чангкюн - Хён хоёулаа эхлээд хоорондох асуудлаа шийдчихээд иймэрхүү зүйлсээ ярьж болох уу? Дараа нь та намайг орхиод явчихвал намайг энэ гэрт яаж амьдар гээ вэ?
Вону - Хэн чамайг орхиж явна гэж хэлсэн юм айн?
Чангкюн - Та надтай л асуудлаа дуусгах гэж ирээгүй гэж үү?
Вону - Им Чангкюн!!
Гэнэт бага зэрэг өндөр дуугаар нөхрийнхөө нэрийг бүтнээр нь дуудсан тул Чангкюны нүд нь хэвийн хэмжээнээс томрочихов.
Вону - Уучлаарай хайрт минь. Чи байнга л өөрийг чинь орхиод явах юм шиг яриад байдаг болохоор сая гэнэт уур хүрчихлээ. Үнэхээр уучлаарай
гэсээр одоо ч шокын байдалтай байх Чангкюныг энгэртээ наан тэврэх аж.
Чангкюн - Би бодохдоо...Бодсон юм л даа... Үгүй ээ нөгөө
Вону - Кюнаа би дахиж чам руу уурлахгүй учир эхлээд намайг тайван сонс тэх үү?
Чангкюн - Ойлголоо хён
гэж хэлээд толгойгоо гудайлгасаар Вонуг даган гал тогооны ширээн дээр очин сууцгаав.
Вону - Осол болсон өдрийн дараа өдөр би чамайг гуйх гэж байсан. Тэр үед чин сэтгэлээсээ дахиад гэрлэхийг гуйх гэж байсан ч осол болдог өдөр яагаад намайг Хёнвон руу гарсныг мэдэхгүй биз дээ?
Чангкюн - Хёнвон хён өвдчихсөн гэсэн.
Вону - Тиймээ өөрийгөө өвтгөчихсөн. Ерөнхийдөө амиа хорлохыг оролдсон юм. Тийм болохоор л би тэр өдөр гэрээс гарч явсан
Чангкюн - Тэгэхээр та намайг орхиж явахгүй гэсэн үг биздээ?
Вону - Тэгэхээр одоо л зөв дүгнэлт хийж сурч байна уу даа миний хайр нь
Үүнээс хойш Чангкюн толгойдоо юу болоод байгааг тунгаах аятай хэсэг чимээгүй болчихов.
Чангкюн - Хённ бид миний баярыг тэмдэглэх хэрэгтэй
гэсээр гэнэт хөөрч эхлэх Чангкюн одоо л хамаг сэтгэлийн шарх, харуусал, гутрал тэр ч бүү хэл санаа зовнилоо ч улан дороо гишгээд дэгдэн үсэрч буй мэт харагдана.
Вону - Бидний баяр бяцхан Кюн минь...
YOU ARE READING
Time that I forgot {#Edited}
FanfictionНэг өглөө сэртэл би нөхөртэй болчихсон байсан... Changkyun+Wonho=Happy ~Tiff~