💌💌💌
Тэр тийм чухал юм уу?
💌💌💌
Сургуулийн хамгийн дээрэлхүү бүдүүлэг эршүүд охин сургуулийн хамгийн дажгүй залууруу захидал бичиж явуулаад л найз залуугаа болгочихсон.
Итгэхэд хэцүү ч энэ үнэхээр үнэн.
Та нар төсөөл л дөө. Нээх муухай хаххаа гэж инээдэг, юм ярьж байхдаа хавийн амьтанруу шүлсээ үсчүүлж, бараг л нусаа нийх нь холгүй, алцайж суучихаад бусадтай яриа өддөг охинтой хэн л үерхэх бодолтой байхавдээ.Гэхдээ л энэ бүгд болчихсон юм чинь.
Сургууль даяар өөрийнхөө таалагддаг хөвгүүнрүүгээ захиа явуулаад л хоорондоо нийлж чаддаг гэсэн хөгийн цуу ярианаас үүдээд эмэгтэй хүүхдүүдээс царайлаг хөвгүүдэд захиа их ирдэг болчихсон.
Тэгээд...
Тэгээд юу болсон???Үнэндээ тэр балиар бүдүүлэг охин нь сургуулийн бүр хамгийн, хамгийн дажгүй залуутай үерхэж чадсан.
Бурхан минь би тэр залууг өрөвдөж байна. Ямар муухай охин бэ... ㅠ_ㅠ
Юу л даа тэр миний найз залуу.
Би тэр бүдүүлэг охин нь байна...Бичээч:
За ээлжит Enhypen хамтлагийн гишүүдээр бичигдэж байгаа үнэхээр хөгжилтэй богино бичвэрээрээ уулзаж байгаадаа таатай байна. Хэрэв ийм төрлийн бичвэр унших дургүй бол цааш нь үргэлжлүүлэхгүй байхыг хүсье. Энэ бичвэр маань Fake Mochi бичвэрийн үргэлжлэл гэж ойлгож болно. Зарим үйл явдал нь хоорондоо уялдаа холбоотой байх хэдий ч Fake Mochi-г уншилгүй шууд энийг уншсан ч ойлгогдох болохоор асуудалгүй ээ.
Тэгээд бичвэр бичээд хэдийн 1 жил болсон байна. Басхүү Сонүгийн маань төрсөн өдөрт зориулаад уг бичвэрийг нийтэлж байгаа юм шүү. Тийм болохоор хайрлаж өгөөрэй. Баярлалаа.Love you flowers❣

YOU ARE READING
ЧИ ТИЙМ ХӨӨРХӨН
Truyện NgắnАймар бүдүүлэг сонин охин андуурсан захианы хариуд хөөрхөн найз залуутай болчихсон. "Тэгээд юу гэж! Тэр одоо минийх!!!" Бичвэрийг маань хэсэгчлэн болон бүтнээр хуулбарлахыг хориглоно. 🙆♀️ Эхэлсэн: 2021.06.24❤