04. Бүтэлгүй өдөр

726 143 82
                                    

💌💌💌

Дуусдаггүй паян.

💌💌💌

Никиг өнөөдөр хангалттай гоё чадчихсан болохоор тайван унтаж чадахаар болов.

Даанч түүний яриад байсан од харуулж, обой маажуулна гэдэг үгийг нь огт ойлгосонгүй. Үнэхээр Никигийн найзууд тийм зэрлэг юм байхдаа. Обой маажвал хумс хуруу нь өвдөх байхдаа гэсэн юм бодоод орондоо орлоо.

---

"Босоочээ яасан их унтдаг юм бэ? Өмхийрлөө. Хичээлийн чинь цаг болчихсон бай..."

Нэг л танил хоолой сонсогдон сэрээд утсаа харвал Ники утасны маань сэрүүлгэний оронд өөрийнхөө хоолойгоор саяны үгнүүдийг бичээд сэрүүлгэн дээр маань тавьчихсан байв.

"Тэнэг амьтан!!!"

Өчигдрийхийг бодвол өнөөдөр хичээлдээ явахаасаа өмнө эрт босчихсон учир усанд ч ороод үс гэзгээ ч аятайхан самнаад амжлаа.

"Эгчээ та ч үс гэзгээ янзлаад янзлаад өнгө орохгүй юм байна дөө"

Ники өрөөний хаалга хальт онгойлгон завсраар нь толгойгоо оруулаад ийн хэлэх бол сайхан өглөөг маань тун онцгүй болгож байгаад нь шал дургүй хүрээд гэрээр дүүрэн орилчихлоо.

"Гараач!!!"

Толины өмнө бүхэл бүтэн хагас цаг эргэлдсэн ч Никигийн хэлсэн үг сэтгэл жаахан тавгүйтүүлчихсэн учир уурандаа цүнхээ шүүрч аваад сургуулийнхаа зүг алхаж эхэллээ. Амандаа зогсоо зайгүй үглээстэй.

Дандаа яагаад хүнийг ингэж хэлж байдаг юм болоо. Би ер нь яачихсан юм. Бусад шиг л эмэгтэй хүн юмсан. Эсвэл тэд надаас арай бага хоол иддэг болохоор хөөрхөн байдаг юм болов уу? Гэхдээ би хоолоо сойчихвол өлсөнө шүү дээ. Энэ үнэхээр боломжгүй сэдэв байна.

Уур минь дээд цэгтээ хүртэл буцалчихаад явж байсныг ч хэлэх үү сургуулийн хаалгаар орох гэтэл краш ах маань өөр охинтой хамт явж байхыг хараад золтой л очоод өнөөх охиныг нь үсдээд авчихсангүй.

Тэр хоёрын ардаас дагаад явтал бүр нэг ангид сурдаг болж таарлаа шүү. Ангийх нь үүдэн дээр очиж жоохон харж сэтгэлээр унаж байгаад ганц хоёр алхалсаар ангируугаа явж байтал хажуугаар нэг хүүхэд мөрлөөд өнгөрөхдөө

ЧИ ТИЙМ ХӨӨРХӨНWhere stories live. Discover now