03. Бор шувуу

616 120 95
                                    

💌💌💌

Миний дотоож хаана байна?

💌💌💌

Юнагийн амыг хөнгөхөөн таглачихсан болохоор тэр өөдөөс юу ч дуугарсангүй бантсандаа өөрийнхөө суудалруу очоод хэсэг чимээгүй суулаа. Ангийнхан ч шуугилдаж байснаа дор бүрнээ өөр зүйлсэд анхаарал хандуулж эхлэхэд голын ширээний урд сууж байсан Юна гэнэтхэн ихэр татаад уйлаад эхлэх нь тэр.

Магадгүй миний хэлсэн үгэнд гомдсон юм болов уу? Эсвэл би түүнд дэндүү хатуудчихсан уу? Элдвийг бодоод өөрийгөө буруутгаад сууж байтал ангийнхан нэг нэгээрээ түүн дээр очин зүгээр эсэхийг нь асууж байв.

"Тэри бүдүүлэг бүдүүлэг гэхэд охин хүүхэд ингэж гомдоогоод байхдаа яадаг юм. Муухай шдээ" ангийн дарга надад ийн хэлчихээд Юнаг аргадаж харагдлаа.

Би дахиад л хууртчих шив. Сайн жүжигчин юм аа. Оскарын шагнал өгвөл таарна. Ангийнхны надтай харьцдаг хандлагаас нь болоод би ч өөрийгөө сүүлийн үед эмэгтэй хүн гэж бодохоо больчихож. Эмэгтэй хүн ямар байдаг гээч. Яг Юна шиг. Найланхай, нялцанхай, уйланхай, бас хөөрхөн, жүжигчин. Надад эдгээр зан чанарын аль нь ч байхгүй.

Ашгүй нэг юм өнөөдрийн хичээл дуусч, гэрийнхээ зүг гутлаа чирэн алхсаар явахдаа Никиг хэрхэн чадахаа бодсоор явлаа. Толгой ч гэж олгой болчихжээ. Түүнийг дэлбэлж алахаас өөр ямар ч санаа орж ирсэнгүй.

"Ээжээ би ирлээ"

"Өө миний сэгсгэр охин ирэв үү"

"Тэглээ ээж. Ники ирсэн үү" гээд гадуур хувцсаа тайлж шидчихээд ийн асуухад "Ники усанд орж байгаа" гэсээр ээжийг хэлэхэд нь толгойд минь түүнийг чадах хөгийн арга зурс хийгээд л ороод ирэв.

Никияа сэгсгэр эгчдээ гоё боломж гаргаж өгсөнд баярлалаа. Хайрт дүү минь чамайгаа ингэж л чадахаас өөр яахав. Түүнийг усанд орж байгааг нь нэг харж хөнгөхөн инээчихээд тэнд байсан бүх хувцас, алчуур бүр дотоожийг нь хүртэл хулгайлаад гарч байхдаа ямар жаргалтай байсан гэж санана.

Бас болоогүй гарахдаа Никирүү нэг эргэж харчихаад "Жижигхэн бор шувуутай хэвээрээ л байх шив миний хөөрхөн дүү" гээд чанга хэлчихээд угаалгын өрөөнөөс гарахад Ники ард чарласаар хоцров.

"Ээжээ... ээж..." Никигийн орилох чимээ гэрээр нэг цуурайтахад миний инээд түүний орилохоос ч чанга сонсогдож байх юмсанж.

Ээжийг угаалгын өрөөрүү явж байх хооронд идэж байсан хоолоо хурдхан дуусгачихаад хөргөгчнөөс нэг алим аваад хазалсаар өрөөрүүгээ дуу аялан явлаа. Бодвол ээжээр дотоожоо олуулах гэж л байгаа байлгүй. Ингээд нэг нэг боллоо дүү минь.

Оройн хоолоо идээд сайхан цадчихсан болохоор бие барьсан хувцаснуудаа тайлж тухлахаар шийдээд эхлээд хөхөвчнийхөө товчийг тайлан сайхан урт амьсгаагаа авчихаад фудволкон дотуураа тайллаа. Тэгээд тайлчихсан хөхөвчөө фудволкныхоо доогуур суга татаж гаргаж ирээд өөрөөсөө холдуулан шидэж байтал хаалга онгойн Ники орж ирж таараад яг түүний толгойн дээр миний тайлсан хөхөвч очоод тогтчих нь тэр.

"Өө муу азгүй тахиа" түүний толгой дээрээс хөхөвчөө авсаар ийн хэлтэл "Эгчээ миний дотуур өмдийг ядаж өгчих тэгэх үү" гээд хоёр алгаа хавсрах хооронд нь Никигийн доод хэсгээ хаачихсан байсан алчуур нь бас уначихав.

Дахиад л түүнийг шоолох боломж олдох шив. Чангахан хөхөрч байсан чинь Ники алчуураа газраас хурдхан аваад хаалга савсаар өрөөрүүгээ гүйх аж. Түүнийг шоолж дуусаагүй байтал утсанд зурвас ирсэн байх ба нээгээд харвал Никигээс байх нь тэр.

"Эгчээ би бүх дотуур өмдөө угаалгачихсан нойтон байгаа. Наадхаа надад авчраад өгвөл би таны крашт чинь захиа зөөж өгнө шүү."

Би үнэхээр итгэлгүй байсан. Дээд ангийн цэнхэр үстэй ахад би өөрийгөө таалагдана ч гэж бодохгүй байна. Тийм догь хүн угаасаа намайг тоохчгүй байх. Ангийн охид бүгд л таалагддаг залуусруугаа захиа явуулж байхад би яагаад болохгүй гэж. Тоохгүй бол тэр л биз. Харин эсэргээрээ  захианы маань хариу эерэгээр ирвэл? Би энэ тухай бодож үзээгүй юм байна.

"Чи үнэхээр надад туслана биз" Нэг гартаа түүний дотуур өмдийг барьсаар ийн асуухад "Амлаж байна." хэмээн надад гар тангараг өгсөн юм. Үүнийг хэлж байхдаа тэр үнэхээр итгэл төгс байсан.

"Чи ингэхэд хаачих гэж байгаа юм?"

"Маргааш манай найз Сонү Америкаас ирнэ. Түүнд гэнэтийн бэлэг барих гээд манай найзууд бэлдэж байгаа."

"Гоё юм аа. Би ч бас гэнэтийн бэлгэнд дуртай юмсан. Тэгээд ямар гэнэтийн бэлэг юм"

"Мэдэхгүй ээ манай найзууд хэлэхдээ Сонүг од харуулж, обой маажуулна л гэсэн..." 

Бичээч:
За бүгдээрээ сайн уу? Ники маань од харуулж, обой маажуулна гэж юу болохыг мэдэхгүй л яваа бололтой. Буруу л юм ярьж байнадаа миний хүү. За гоё сэтгэгдэл уншъяа ㅋㅋㅋ

Дээр нь энэ маань богинохон амархан бичигдэж байгаа болохоор та нарыгаа ёстой идэвхитэй хөөрхөн байгаад байвал хурдан хурдан л оруулаад байна.😋

Love you flowers❣

ЧИ ТИЙМ ХӨӨРХӨНWhere stories live. Discover now