06. Шоколадны үнэтэй Ники

252 43 20
                                    

💌💌💌

Хайрын захиа гэв үү?

💌💌💌

    Өнөөдөр чинь яачихсан өдөр гээч нь вэ? Хамраас төрөл бүрийн шингэн гоожих нигууртай өдөр нь юм байхдаа. Юунаас нь ичих вэ дээ. Яадаг юм хүний хамраас гардаггүй юм гарч байгаа биш.

"Хөөё Сонү гуай намайг юунд нь ичгэвтэр байдалд хийгээд байна. Жаахан даараад нус дуслах нь дусалсан л байнадаг. Гэхдээ надад ингэж туслах хэрэггүй. Би өөрөө чадна."

Хамраасаа гоожсон нусыг формныхоо ханцуйгаар шударснаа цүнхээ уудлан салфитка хайж зогстол Сонү гарт минь жижигхэн алчуур атгуулснаа намуухан хоолойгоор

"Нүүна дааралгүй эрт хариарай" гэснээс өөр үг хэлэлгүй явчихав.

"Үгүй ээ хөөё Сонү..."

Би гомдоохоор үг хэлчихсэн юм байхдаа. Эр юм байж юун ч сүртэй юм бэ дээ. Гэхдээ тэр намайг нүүна гэсэн үү. Нүүна???

За яршигдаа хэн л надад анхаарал тавив гэж хурдхан харих минь.

Нусаа татсаар цүнхээ үүрэн хурдлан хурдлан алхахад салхинд банзалны хормой нэг дээшээ нэг хойшоо сөхөгдсөөр явлаа. Дотуур нь хар өнгийн тирко өмсчихсөн болохоор тоохгүй л алхална. Угаас шалдан гуяа ил гаргах ёстой чиг дургүй. Бусад охид шиг тэгшхэн алхаж чадах ч биш. Хааш яаш эв хавгүй алхах нь надад илүү амар.

"Ээжээ би ирлээ"

"Өө миний хөөрхөн охин ирчихэв үү"

"Ээждээ л хөөрхөн байвал болоо доо"

Өрөөсөн гутлаа тайлмар аядаад хурдхан шиг ээжийн зүг очин духаа нэг үнэрлүүлчихээд байж байтал Ники аль хэдийн ирчихсэн ээжид өнөөдрийн болсон бүх явдлыг нэгд нэгэнгүй тоочиж сонсогдоно.

"Эгч өнөөдөр ангиасаа хөөгдчихсөн..."

"Яагаад тэр билээ"

"Ээж Никигийн үгийг битгий тоо. Охин нь өрөөндөө орлоо"

Бас л ээжид хэлчихлээ. Тэглээ гээд ч яах билээ. Би муу сурдаг нь үнэн л юм чинь. Ээж маань үүнийг бүр тоохоо ч больчихсон. Намайг хүссэн зүйлээ л хий гэдэг. Онц сурах, эмэгтэйлэг байх эсэх минь ч түүнд сонин биш. Тэрэнд нь л баярладагдаа.

●●●

Сүүлдээ бүр сургууль дээр ч ирэхээс залхдаг болохнээ. Харж явдаг ах маань сүүлийн үед 1 охинтой л байнга хамт явдаг боллоо. Бодвол үерхдэг юм байлгүй.
Ангид бүр ч уйтгартай. Ангалзсан хэдэн хөөрхөн охидууд атман царайлах гэсэн хэдэн явцгүй хөвгүүд. Тэд нар надад дургүй би ч тэд нарт дургүй.

"Хүүш нээрээ удахгүй сургууль дээр крашладаг хөвгүүддээ захидал бичиж сэтгэлээ илчлэх өдөр юм байна шүү дээ."

"Алив охидоо бүгдээрээ энэ боломжийг л алдаж болохгүй шүү."

Ангийн хэдэн хөөрхөн охид уулга алдсаар хэдэн ширээгээ нийлүүлэн тойрч суугаад шивнэлдэн барин өөрсдийнхөө таалагддаг хөвгүүдийг ам уралдан ярих зуураа өнгө өнгийн цаас гаргаж ирээд захидлаа эхлүүлэв бололтой гэв гэнэтхэн чимээгүй болцгоов.

Гоё юм өө гоё юм. Сайхан юм өө сайхан юм. Надад ямар хэн нэгэнд сэтгэлийн үгээ зориулж бичих авьяас ч байх биш. Авьяас гэснээр дээд ангийн цэнхэр үстэй ахад захидал бичээд үздэг ч юм уу. Зааза угаасаа олон хөөрхөн охид захидал бичиж л байгаа байлгүйдээ.

Би ч хамраа ухангаа ийн бодсоор суутал Юна өмнө минь гоё захидлын цаас барьчихсан ирснээ хоолойгоо зассаар урдаас хараад суучихав.

"Кхммм юу л даа Тэри..."

Би ч яриаг нь үл тоон хамраа ухаж дуусаад алцайгаад суучихсан хөлөө нийлүүлэн цэгцэрч суугаад

"Танхилхан чамайг ямар талын салхи нь миний ширээн дээр аваад ирэв"

"Би нөгөө..."

Түгдэрч ядан ярих нь надаас юм гуйх гэж байгаа мэт мэдрэгдэж байлаа. Ярихыг нь хүлээсээр залхсан тул ширээн дээрээсээ цүнхээ шүүрч аваад бостол Юна ардаас намуухан хоолойгоор ихэд сандарсан янзтай

"Би Никирүү захидал бичвэл яах уу. Түүнд таалагддаг охин байхгүй биздээ" гэх нь тэр.

Би юу сонсчих нь энэ вэ? Чигчий хуруугаараа чихээ ухсаар сонссон зүйлдээ итгэж ядан эргээд хартал Юна ширээн дээр нэг амттан тавьчихсан басхүү дээр нь Тэри-д гэсэн бичигтэй байв.

Ийм охин манай дүүг сонирхох ч гэж дээ. Духаа хальт маажин бодолхийлснээ буцан ширээндээ суугаад амттанг нь харвал яг л миний дуртай шоколад байх агаад хөмсгөө өргөн жуумалзсаар

"Үгүй ээ яахавдээ. Гэхдээ энэ амттан чинь арай л жижигхэн..." яриа маань ч дуусаагүй байтал Юна амттан дээр гараа тавингаа

"Өдөр болгон ийм амттан авч өгнө..."

"Тохирлоо" гэсээр Юнагийн гарыг атгасаар сэгсэрч орхилоо. 
Уучлаарай Ники минь эгч нь чамайг овоо их амттаны үнэд хүрнэ гэж яаж мэдхэв. Юна надад таалагддаггүй байсан ч их зөв санал тавилаа шүү.

Би Юнагийн захидлыг аваад Никид өгчихөд л хангалттай. Тийм шүү. Тэгээд л болоо. Оронд нь би өдөр болгон дуртай шоколадаа авна шүү дээ.

Бичээч:
За бичвэрийг маань уншдаг, хүлээдэг хөөрхөн уншигчиддаа юуны өмнө баярлалаа гэж хэлье.🙆‍♀️ Өдөр болгон шинэ хэсэг өгнө гэж амлахгүй ч бага багаар буцаад энэ ертөнцдөө эргэн орох гэж хичээж байгаа тул цаашид ч гэсэн хамт байж өгөөрэй.🥰

Love you flowers❤

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Dec 17, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

ЧИ ТИЙМ ХӨӨРХӨНWhere stories live. Discover now