💌💌💌
Бүдүүлэг охин.
💌💌💌
Сайхан зүүдний минь садаа болох утасны сэрүүлэг дуугарахад дуртай дургүй нүдээ нухлан хальт өндийн утасныхаа сэрүүлгийг унтраачихаад буцаад нүдээ анин нам унтаад өгчээ. Зүүдэн дундаа хальт инээвхийлэн үнэгчлэн унтахдаа хичээлээ бүр таг мартсан байв.
Яг л тэр залууг үнсэх гээд уруулаа ойртуулж байтал хэн нэгэн намайг татаж түүнээс холдуулснаа "Хүүе сэрээрэй" гээд 2 мөрнөөс маань бариад сэгсрээд байлаа.
Тэгэхэд л би бүгдийг ойлгосон юм.
Энэ бүхэн зүүд гэдгийг.
Огцом нүдээ нээхэд өөдөөс өнөөх царайлаг залуу биш Ники харж байсанд сэтгэл жаахан дундуур.
Өө муу шаврын хаалт...
"Ёоо эгчээ та ямар аймар харагддаг юм бэ? Сүхдүүлээд сэрж байгаа үхэр шиг. Сэгсийчихээд хичээлээсээ хоцорлоо" гэсээр хэдэн хорон үгс чихрүү минь чулуудчихаад өрөөнөөс гараад явчихав. Би ч орон дээр утсаа тэмтрэн хайж олоод цагаа харвал хичээл эхлэхэд ердөө аравхан минутын л хугацаа үлдсэн байв.
Үс гэзэг ч дүүрч, шүдээ ч угаалгүй хичээлийнхээ дүрэмт хувцсыг хагас дутуу өмссөн болоод гэрээсээ гаран сургуульруу гүйж эхэллээ. Аз болж сургууль гэртэй маань тун ойрхон.
Сургуулийн үүдээр ороход л хичээлийн хонх хангинаж гарлаа. Эхний цаг хамгийн дургүй багш маань орох тул ангируугаа хурдалсаар очиход яг шулмасын хойно очиж таарав.
"Юу багшаа би жоохон хоцорчихлоо. Орж болох уу" гэхэд гараа элгэндээ тэврэн өөдөөс хялам хийснээ "Шөнөжин архи ууж, шоу цэнгээн хөөж, эрэгтэй хүмүүстэй маяглалдаж байгаад ирсэн юм шиг л харагдаж байна Тэри. Ядаж ижилхэн гутал өмсчихөж болоогүй юм уу" гэсээр хялалзан зогсоно.
Багшийн нүдний үзүүрт чичлэгдэн зогсоход аз гэмээр ч юм уу ангийн хамгийн хөөрхөн охин Юна бас хоцроод ирлээ. Гэхдээ тэр над шиг огт яарсан шинжгүй л харагдах юм. Ангируу ойртон ирэхдээ л худлаа дүр исгэж, амьсгаатсан болоод багшийн нүдэнд өртөх нь тэр.
"Яана аа багшаа. Автобуснаас буугаад хамаг хурднаараа гүйсэн боловч тавхан минут хоцорчихлоо" гэсээр хий амьсгаатсан хоолойгоор арайхын дуугарч эхэллээ.
Яаж ингэж жүжиглээд байгааг нь ч ойлгох сөхөөгүй зогсож байтал багш түүний өөдөөс дөхөж ирээд "Өө манай Юна тайван гүйхгүй яасан юм бэ? Шургаж унах нь байна шүү дээ" гээд хажуунаас нь түшиж ирээд л ангируу орууллаа. Харин би үүдэндээ зогссон хэвээр.
Болдогсон бол энэ багшийн амыг ард нь гартал сайхан алгадах юмсан. Хэдий би жоохон хайнга ч гэсэн Юна шиг архи ууж, шоу цэнгээн хөөж яваагүй л юмсандаа. Хөөрхөн охидууд харахаараа л долойх нь шахуу эрхлүүлдэг хэрнээ адилхан эмэгтэй байхад намайг л ер үзэхгүй юм.
Ангийн үүдэнд шоовдорлогдон зогсож байхад доод ангийн бүх хүүхдүүд анги сэлгэлт гээд хажуу ангируу дэвтэр номоо тэвэрсээн явж харагдана. Сайн харвал тэнд Хисын, Сонхүн, Жэй 3 ч явж харагдлаа. 2 өөр гутал өмссөн байгаагаа доод ангийнханд харуулахгүй гэсэндээ нэг хөлөн дээрээ нөгөө хөлөө тавиад худлаа жуумалзсаар зогсож байхад сургуулийн коридорын үзүүрт Ники наашаа ирж яваа харагдлаа.
"Эгчээ та утсаа..." гээд орилоход нь хагас дутуу сонсон цүнхээ уудлан утсаа хайсан боловч гэрээс яарч гарахдаа утсаа мартсан бололтой. Өөдөөс нь орилох гэхээр багш болон өөр ангийнхан хараад байгаа болохоор их л эелдэгхэн өөдөөс нь шүдээ гарган инээмсэглээд "цаашаа яв" хэмээн шивнэлээ.
Харин Ники сонсоогүй бололтой улам наашаа ойртоод "Эгчээ та ээжийн хөхөвчийг зүүгээд ирсэн юм уу? Ээж таныг утсаа ав гээд байна" гэсээр хамаг амьтны анхаарал татан ориллоо.
Яадаг хар эргүү вэ?
Ичсэндээ нүүрэндээ ямар аймшгийн царай гаргаснаа ч мэдэлгүй "Ална даа чамайг" гэж орилчихоод ангидаа орон ангийнхаа хаалгыг хүчтэй саван хаалаа.
Бичээч:
За ийнхүү хөөрхөн хөгжилтэй богино бичвэрийн маань эхний хэсэг орлоо. Таалагдсан уу? Энэ үед манай Сонү хаана юу хийж байсан бол? Хөөрхөн сэтгэгдэл уншъя.Love you flowers❣
YOU ARE READING
ЧИ ТИЙМ ХӨӨРХӨН
Short StoryАймар бүдүүлэг сонин охин андуурсан захианы хариуд хөөрхөн найз залуутай болчихсон. "Тэгээд юу гэж! Тэр одоо минийх!!!" Бичвэрийг маань хэсэгчлэн болон бүтнээр хуулбарлахыг хориглоно. 🙆♀️ Эхэлсэн: 2021.06.24❤