9. The Divine Comedy

123 19 1
                                    

Урт хар нөмрөгөндөө ороогдсоор газар дээр хэн нэгэн сууна. Тэрээр толгойгоо зулгаан хашхирах хэдий ч хэн ч үл сонсоно. 

Инээж эхэллээ.

Энэ чимээгүй цайзад түүнд юу тийм инээдтэй санагдсаныг бурхан ч мэдэхгүй биз. 

Өнөөх залуу мушилзсаар ахин нэг удаа хундагаа дарсаар дүүргэж, хажуу ойроо цусны толбо болгох нь тэр. 

Тэрээр дарснаасаа балгаад урдаа байх хэн нэгэн залуугийн хөрөг зураг луу удаан гэгч нь ширтлээ.

Хөрөг дээрх залуу дулаахан инээмсэглэлтэй. Яг л туулайных шиг том хоёр шүд нь түүнийг их л найрсаг харагдуулна. 

Нарийхан бийр авч хар будаг руу дүрээд зурагны баруун доод талд нь 03.03 хэмээн бичээд чанга, яанга хөхөрч байснаа гэнэтхэн өнөөх гайхалтай сайн зурсан зураг луугаа дарсаа цацчихав. 

Цус хөргийг даган доош удаанаар урсаж, шалан дээр дуслаа.

.
.
.

Үүдний өрөө бол тэдэнд хамгийн аюулгүй санагддаг газар билээ.

"Хаалга нээгдэнэ" гэсэн итгэлтэйгээр бүгд л тэр мод руу ширтдэг байсан нь худал биш.

Хайртай хүмүүсээ алдсан хүмүүст ямар эрч хүч байхав.

Янз янзын бодол толгойд нь эргэлдэхэд Жонгүг хоолойгоо заслаа.

Сувон руу харахад түүний царайнаас юуг ч уншиж чадамгүй тийм хоосон бөгөөд хүйтэн төрх харагдана. 

Жонгүг сөөнгө хоолойгоор: Зүгээр дээ. Бүх зүйл сайхан болно.

Сувон инээлээ.

Сувон: Сайхан гэнэ ээ? Зүгээр гэсэн үү? Хажууд чинь найзуудын чинь цогцос хэвтэж байхад яаж намайг зүгээр байлгах гээв?

Жонгүг ингэж хэлж болохгүйгээ мэдэж байсан ч хэлсэндээ харамсан, инээмсэглэхийг хичээж: Би тийм утгаар хэлээгүй шүү дээ.

Сувонд өмнө нь Жонгүгийн инээмсэглэл их таалагддаг байсан.

Яг л туулай шиг болохоор их өхөөрдөм харагддаг байж билээ. 

Гэхдээ одоо бол тэр Жонгүгт уурлаж байна. Ийм нөхцөл байдалд инээмсэглэж байгаад нь уурлаж байна.

Iɴᴛᴏ Tʜᴇ Wᴏᴏᴅs |ᴊᴊᴋ ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now