3. Түгжээ

167 26 2
                                    


Бүгд үүнийг харж байв.

Бүгд шилтгээний хоёр давхарт асч буй жижигхэн гэрэл, муухан сонсогдох утасны чимээг сонсож байв. 

Хару шүлсээ залгин: Би Сонуг тэнд байгаа гэж бодож байна.

Лили: Бид тэгээд тийшээ орох гэж үү?

Бүгд л дотроо эргэлзэн чимээгүй зогсоход Жонгүг: Бид найзыгаа олохоор ирсэн. Бид бараг олчихоод байна. Бас тэр утасаа авахгүй байна гэдэг чинь түүнд ямар нэг зүйл тохиолдсон байж магадгүй гэсэн үг. Тэгээгүй байсан бол тэр энэ байшин руу орно гэж үү? Та нарын айж байгааг ойлгож байна. Эсвэл та нар буцаж бай. Би ганцаараа очоод, Сонуг дагуулаад ирье.

Бүгд түүний саналыг эсэргүүцэхээр ам нээх хэдий ч Хару тэднээс урдаж: Үгүй ээ. Би чамтай хамт явна.

Акира: Би ч гэсэн. Харин охидууд нь буцаж байсан нь дээр байх. 

Сувон үсээ дээш боонгоо: Тэгж ч ярихгүй шүү. Би явна.

Сувоны шийдэмгий байдалд Лили, Пирсила хоёрт зориг өгнө. 

Лили: Ядаж үүр цайхаар орж болохгүй юм уу? Тэр хүртэл үүдэнд нь хүлээж байя.

Удаан хугацаанд юу ч дугараагүй Пирсила: Хэрвээ үнэхээр ямар нэгэн зүйл тохиолдсон бол яах вэ? Биднийг үүрээр очиход оройтсон байвал яах вэ? Бид одоо хөдлөх хэрэгтэй.

Тэд явахаар шийдэн утасныхаа дууг хааж, гэрлийг нь багасгаж, гар чийдэнгээ халааслан гар гараасаа барин зогсоцгоолоо.

Анир чимээгүй байдал тэднийг нөмрөн авахад тэдний архан талд мод хөдлөх, хэн нэгний хатсан навчин дээр алхах сонсогдов. 

Бүгд гартаа зэвсэг болгож ашиглаж болох халаасны хутга, том чулуу зэргийг барин харанхуй луу харан зогсов.

Зүрх: Түг түг, Түг түг, Түг түг...

Тэдэнд хоорондоо харц солилцох боломж ч олголгүй модны араас нэг хүн гарч ирэв.

Биш ээ, Хоёр хүн.

Энэ гар чийдэнгээ хурц тусган зогсох Урсул, Мино хоёр байв. Жонгүг сандарсандаа Урсулын гаран дахь гар чийдэнг цамцаараа ороож хэвтэн гэрлийг нь унтраав.

Урсулыг "Ямар новш нь вэ?" гэж бүтэн хэлж амжаагүй байхад Хару түүний тэнгэр цуурайтсан чанга хоолойг нь таглав.

Миног үг хэлэх нь дээ гэж бодтол тэр Пирсилагийн чимээгүй гэх уруулыг харан зогслоо.

Iɴᴛᴏ Tʜᴇ Wᴏᴏᴅs |ᴊᴊᴋ ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now