1. MISSING

460 29 2
                                    

Өндөр уул хадан дээр ургасан гүн шигүү ой мод. Хэрэв эдгээр сүрлэг моднууд ярьж чаддаг байсан бол хичнээн их юм өгүүлэх байсан бол. Нууцаар дүүрэн навчсаа салхинд өгч явуулах нь тэдний сэтгэлийг нь уужруулдаг байх.

Эдгээр уулан дунд, ой модон дотор, нэгэн гэрэлтэй зуслангийн байр яг л тэнгэр дэхь сар мэт онцгой тод гэрэлтэнэ.

Хуучирч гандаж буй энэ модон байшингийн хананууд дунд маш их зүйлс болсон нь ойлгомжтой. Хүнгүй үедээ сүнстэй байшин мэт хоосон бас хүйтэн байдаг. Харин яг одоо залуучуудийн дуу хөөрөөр дүүрч, халуун дулаан өнгө оржээ.

Зуслангийн энэ байр нь хоёр давхар бөгөөд том өрөө, гал тогоо, хоёр унтлагийн өрөө, хоёр угаалгын өрөөнөөс бүрдэнэ. Төв замтай ойр орших тул энэ байшин хүртэлх бүдэгхэн жимийг ирэхдээ олж харж болно.

Том өрөөнд ил гал, том том буйдан байх ба өрөөны том цонхнуудыг том хөшгөөр бүрхэнэ. Харин цонх нь яг ой мод руу харсан байх нь шөнөдөө их аймшигтай. Бусдаар бол энгийн л нэг зуслангийн бор байшин.

Намрын хүйтэн сэрүү орж, сэтгэлд гэгэлзээ оруулсан тэр л өдрүүд.

Урт шаргал үсээ ардаа донжтой нь аргагүй сүлжсэн алагхан нүдтэй хөөрхөн охин, хажууд нь суух богино хар үстэй Лили найздаа инээсээр чихэнд нь юм шивнэнэ. Тэр бол ирээдүйгээ цаг ямагт боддог аль чадахаараа хичээж яваа, нэр шигээ итгэл найдвараар дүүрэн охин Сувон.

Сувон охин энд байгаа хүүхдүүдтэй нэг анги байсан ба одоо тэд бүгд сонгосон хичээлээрээ өөр өөр бүлэг. Сувон Лили хоёр нэг анги ба хоорондоо их дотно.

Гэрэл цацруулсан ауратай залуу Сону: Сая оройн хоолоо идчихсэн юм чинь эхний шөнөө тоглож өнгөрөөцгөөе. Харин одоо бүгдээрээ хамар дарж тоглоё!

Мөн энд багаасаа нөхөрлөсөн сайн найзууд, алдарт дуо болох охин бүрийн сэтгэлд байдаг бүхнийг чадагч Жон Жонгүг, харахаас хазахын заяа олгодоггүй царайлаг залуу Ким Хару хоёр үнэхээр зүй орох зайгүй гал хамууд.

Тэр чигтээ хараар хувцасласан Жонгүг мишээснээ: Илүү сонирхолтой болгох үүднээс, Гурван удаа ялагдсан хүн нь энэ ой руу ороод гурван минутын влог хийчихээд ирэх ёстой! Болж байна уу?

Өндөр, дээрээс нь царай шигээ цайлган өөгүй сэтгэлтэй Хару түүний саналыг дэмжихэд бусад нь ч дуурайлаа.

Алжаал, ядаргаагаа тайлахаар ирсэн найман найз. Ил далд нууц харилцаа.

Тоглоом эхлэж есүүлээ тойрон сууцгаалаа.

Iɴᴛᴏ Tʜᴇ Wᴏᴏᴅs |ᴊᴊᴋ ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now