0. Breaking News

149 23 9
                                    


Шиврээ бороо асгарсан орой нэгэн охин зүдэрсээр нэгэн кафегийн хаалга онгойлгон орлоо.

Түүнийг ороход урдаас нь сайн найзууд нь инээлдэн угтаж түүний дуртай латтег гарт нь бариулав.

Охины инээмсэглэл энэ хотыг тэр чигт нь гэрэлтүүлж чадахуйц тийм л үзэсгэлэнтэй байх ба нойтон цуваа өлгүүрт өлгөөд цааш алхан тухлаг буйдан сандал дээр суулаа.

.
.
.

Шуурхай дамжуулж байна. 

Өнөөдөр буюу 6 сарын 30-ны оройн 19:03 минутанд манай Мэерли хотоос зайдуу хувийн амралтын байшингууд байрладаг зуны зуслангаас холгүйхэн зугаалганд яваад эргэж ирээгүй найман өсвөр насны хүүхдүүдийн цогцос олдсон аймшигт хэрэг гарлаа. 

Тэдний эцэг эх тэднийг алга болсоноос хойш долоо хоногийн турш тэднийг тасралтгүй хайсаар ийнхүү олсон байна. Цогцосыг анхан шатны шүүх эмнэлгээр шалгуулж үзэхэд бүгд хүнд алуулсан байдалтай олдсон байна. 

Мөн та бүхэнд анхааруулахад тэдэнтэй хамт явсан найзуудын нэг болох Жон Жонгүг гэх 19 настай залуугийн цогцос олдоогүй бөгөөд түүнийг найзуудаа хөнөөсөн байх магадлалтай хэмээн үзэж байгаа байх нь ээ.



.
.



.
.





Төгсөв.

Iɴᴛᴏ Tʜᴇ Wᴏᴏᴅs |ᴊᴊᴋ ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now