ғᴏᴜʀ

146 16 74
                                    

1980 оны 10-р сар

Багш ирц бүртгэн сууж байтал гаднаас хоцорсон оюутан толгой гудайсаар орж ирэв.

Хэд хоногийн турш тасралтгүй орсон шиврээ бороо өнөөдөр гэнэтхэн л ширүүсч хүчтэй аадар болсон нь хүн бүрийг бухимдуулаад амжсан юм. Гэхдээ надад долоо хоног намжилгүй орсон бороо хамаа байсангүй. Өдөр бүр хичээл тарсны дараа надтай уулзаж, ярилцаж, хөгжилддөг тэр нэгэн л өөрт минь хамаатай байлаа.

"Тэгээд танилцуулахгүй юм уу?"

Хичээлийн дундуур надад ирсэн цаасан дээр ийн бичсэн байх аж. "Хэнийг?" гэж биччихээд Чансоб руу шидвэл тэр цаасыг дэлгэн үзээд амныхаа хайрцгаар "Найз залуу" хэмээв.

Найз залуу биш юм сан.

Эцэст нь бид тохиролцоо хийсэн гэвэл хилсдэхгүй байх. Бид хэн хэндээ сэтгэлтэй. Гэхдээ Минхёгт зарим нэг шалтгаан бий. Тиймээс бид хоёр зүгээр л уулздаг, болздог харилцаатай байхаар болсон юм.

Завсарлагааны цагаар клубын өрөө рүү явах замд Минхёг хэдэн найзуудтайгаа ярилцан зогсож байв. Найзуудынх нь дунд эвгүй байдалд оруулахгүй гээд зүгээр л инээмсэглэн мэндэлсэн ч тэр над руу хариу инээмсэглэсэнгүй. Над руу харах түүний харц яг л танихгүй хүн харж байгаа мэт байх нь жаахан сэтгэл өвтгөөд амжсан юм. Өчигдөр орой л гэхэд намайг гэрт минь хүргэж өгсөн байж тэр яачихаа вэ?

Ер нь Минхёг их хачин хүн. Хараад байхад миний өмнө дахин гарч ирсэн тэр өдрөөсөө хойш, сургууль дээр таарах бүртээ намайг танихгүй мэт өнгөрдөг болчихсон байж. Үнэхээр л харалгүй өнгөрдөг байх гэж бодож байсан ч энэ удаад тэр яалт ч үгүй намайг харсан гэдэг нь баттай.

-

"Өдөр яагаад хараагүй царайлаад байсан юм?"

"Хэн? Би юу?"

"Тийм ээ."

"Чи бид хоёр таарсан гэж үү?"

Худлаа ярьж байна.

Бас тэр их худалч хүн. Үргэлж л ямар нэг зүйлийг нүдээ ч цавчилгүй худлаа хэлдэг. Тэгээд дараа нь юу ч болоогүй мэт хөөрхөн инээнэ. Яг л зуршил болчихсон мэт.

"Тийм ээ."

"Анзаараагүй бололтой. Дараа таарвал-"

"Чэ Сэхи!"  хэмээн гэнэт л гудамны булан тойроод гарч ирсэн эгч орилоход Минхёг яриагаа дуусгах шиг болоод түүнд мэндэллээ.

"Сайн байна уу?"

"Сэхигийн найз залуу юу? Ойрд үргэлж оройтож ирээд байсан шалтгаан нь чи байх нь ээ?"

Final Choice || MglWhere stories live. Discover now