ғɪᴠᴇ

141 18 67
                                    

Гадаа хэдийнэ сэрүүсч гадуур хувцсандаа орох цаг болчихож. Долоохон хоногийн өмнө наран ээвэрт халууцдаг байсан бол сүүдэр үнэрлэх төдийд гар бээрэх нь өвөл ирж буйг илтгэх шиг.

"Чи зүгээр үү?"

"Юу?"

"Түрүүнээс хойш гөлөрч суулаа. Ямар нэг зүйл болоо юу?"

"Үгүй ээ, юу ч болоогүй."

Хэдэн минутын турш ам хүрээгүй кофегоо нэг оочилчихоод Хеми рүү харвал тэр санаа алдан толгой сэгсрэнгээ "Өнөө залуугаас болсон уу?" гэх нь тэр.

Гэхдээ би түүнд Минхёгийн тухай ам нээгээгүй санагдах юм?

"Нөгөө залуу? Чи яаж мэдсэн юм?"

"9 сар эхэлж байхад чи нэг залуутай миний нүдэн дээр уулзаа биз дээ? Царай болон бусад зүйлсийг нь санахгүй байгаа ч та хоёр бие бие рүүгээ зүгээргүй харцаар л харж байсан. Тэгээд ч сүүлийн үед чамайг нэг залуутай байнга уулзах болсон гэж Чансоб хэлсэн юм чинь."

"Тийм л дээ... Гэхдээ түүнээс болоогүй ээ."

"Яг уу?"

Үнэндээ бол гэрт оройн хоол идсэн тэр өдрөөс хойш зүгээр биш байгаа. Яагаад ч юм нэг л сэтгэл хоёрдоод. Дээрээс нь Минхёгтой сүүлийн хоёр хоног уулзаагүй...

"Тийм ээ."

"Бас чамд хэлэх сонинтой!"

Хемигийн нүд сэргээд ирсэнд би инээмсэглэн "Юу юм?" гэвэл түүний хацар жаахан улайв.

"Би нөхөр болох хүнтэйгээ уулзсан."

"Юу? Хэзээ?"

"Өчигдөр орой."

"Ямархуу хүн байна? Чамд таалагдсан уу?"

"Үнэхээр их! Царайлаг бас их төвшин хүн байсан."

"Төвшин гэнэ ээ?"

"Тийм ээ. Үнэхээр тайван яриатай. Тогтуун харцтай. Тийм ч их зүйл ярихгүй байсан ч гэсэн жинхэнэ эелдэг хүн гэдгийг нь би мэдэрсэн."

"Ашгүй дээ, сайн хүн байгаад нь баяртай байна."

Ганц ч болсон санаа зовоосон асуудал шийдэгдлээ. Ядаж л Хеми сайн хүнтэй суух нь. Түүний өмнөөс баяртай байна.

"Би Чансоб та хоёртой тэгж байгаад танилцуулна аа."

"Тэгээрэй."

"Хамт хоолонд орцгооё."

"Ойлголоо."

Final Choice || MglWhere stories live. Discover now