ᴛᴇɴ

182 15 42
                                    

1983 оны 7-р сар.

"Өө, Сэхи?"

"Сайн байна уу?"

"Өнөөдөр ажлын чинь эхний өдөр байх аа?"

Би инээмсэглэн түүний урд суухдаа ширээн дээр барьж явсан хэдэн номоо тавиад, "Ажилд оруулж өгсөнд баярлалаа."

"Манай студид зохиолч хэрэгтэй байсан. Харин чамд ажил хэрэгтэй байсан. Бид бие биедээ ашигтай наймаа хийсэн л гэж бодож байна?"

Сонжэ миний гарыг атган, "Би чамайг хамгийн сайнаараа хичээгээрэй гэж хэлэхгүй ээ. Учир нь хичээгээгүй байхдаа чи хамгийн сайн нь байдаг учраас..."

Юүк Сонжэ бол зохиолч. Тэр өөрийн гэсэн хэвлэлийн студитэй хийгээд одоогоор Солонгост хамгийн алдартай байгаа зохиолуудыг хэвлэн гаргасан билээ. Би Сөүлд нүүж ирснийхээ дараахан нэгэн яруу найргийн тэмцээнд оролцож эхний шатнаасаа хасагдсан боловч энэхүү эрхэмтэй танилцаж авсан юм.

"Бага хичээж, илүү их бичээрэй."

Тэр ийн хэлээд нүдээ ирмэчхээд ажлын өрөө рүүгээ зүглэлээ.

Өглөө сэрэхэд сэгсийчихсэн үс шиг
Амьдралыг минь туйлын замбараагүй болгож орхисон хариуцлагаа хүлээ
Юу ч болоогүй мэт хүйтэн төрх чинь хүртэл
Миний гэсэн бүхнээс уусч алга болсон хариуцлагаа хүлээ
Одоо ч би, мартаж чадаагүй бололтой
Буцаж наддаа ирээч, ахиад ижилхэн төгсгөл хүлээж байсан ч хамаагүй...

Чамайг үгүйлсээр өдөр хоногийг өнгөрөөлөө
Чамайг үгүйлсээр бүтэн жилийг үдэж орхилоо
Чамайг мартах гэж өдөр хоногууд өнгөрсөн ч
Чамайг арилгах гэж бүтэн жилийг үдсэн ч
Би зүгээр л тэгэсхийгээд амьдарч байна
Чамайг санан үгүйлнэ...

Цаасныхаа доод буланд "Missing you" хэмээн биччихээд санаа алдан цонхоор ширтлээ. Хаа нэг бороон дуслууд цонхны минь шилийг мөргөн доош урсах аж.

"Сэхи?"

Эмэгтэй хүний танил хоолой нэрийг минь дуудахад хаалганы зүг эргэн харвал Хеми инээмсэглэн зогсож байх нь тэр.

Хайртын минь эхнэр.

"Уулзалгүй удсан байна?"

"Сайн сууж байв уу? Чамайг энд ажиллаж байгааг Чансобоос сураглаад уулзах гээд ирсэн юм."

"Дадлагажигчаар хоёр сар орчим ажиллаж байгаад өнөөдөр л зохиолчийн хувьд эхнийхээ өдрийг угтаж байна."

Final Choice || MglWhere stories live. Discover now