1981 оны 1 дүгээр сар.
Saehi's POV
Цурам ч хийлгүй түүнийхээ энгэрт шигдэж, үнэрээр нь уушгиа дүүргэсэн шөнө хэдийнээ өндөрлөж үүр цайж байлаа. Тайван гэгч нь унтах түүнийгээ ханатал ширтэж аваад өндийхдөө ядам хуруундаа байх бөгжийг олж харав.
Одоо би түүний эмэгтэй.
Хувцсаа өмсөн гадаах үзэмжийг ширтэн хэсэг суухдаа өөрөө өөртэйгээ хэдэнтээ тэрсэлдээд амжив. Түүнийхээ төлөө ч болов би явах ёстой. Би л байхгүй бол хайрт минь сайхан амьдарна. Толгой өвтгөсөн гэр бүлийн асуудал нь ч үгүй болж, хууль ёсны гэргийтэйгээ насан туршдаа аз жаргалтай байж чадах байх. Надаас болж хэн ч зовох ёсгүй. Хайрлаж явдаг хүмүүс минь бол бүр ч үгүй.
Цүнхэндээ эд зүйлсээ хийгээд гарахдаа бэлэн болсон ч хөл минь хөдөлсөнгүй. Юу ч юм зүүдлэн инээмсэглэх түүнийхээ уруул дээр зөөлөн үнсэхдээ би уйлж байсан юм.
"Намайг мартаарай. Аз жаргалтай амьдраарай. Хайртай шүү, үргэлж."
Би дахиж түүнийг харахгүй. Түүнтэй хэзээ ч уулзахгүй байхад л болно...
Дэн буудлын хөлсийг төлчхөөд төв рүү алхахдаа би уйлахаа больж чадахгүй байв. Би бол худалч. Чамд хэлсэн үгс минь худал. Намайг хэзээ ч битгий мартаасай. Надгүйгээр, өөр нэгэнтэй тийм ч жаргалтай биш байгаасай... Толгой дотор минь эргэлдсээр байсан үнэн бол энэ. Бас би хувиа хичээгч.
Чи намайг хайгаад ирээсэй. Газрын гаваар орсон ч намайг олоосой.
Үд дундын үед гэртээ ирэн ачаагаа баглаж эхэллээ. Гэрийнхэндээ эндээс нүүх тухайгаа хэлэхэд тэд жаахан самгардсан хэдий ч хүлээн зөвшөөрсөн юм. Магадгүй намайг энд хэчнээн хэцүү үеийг туулж буйг бүгд мэдэж байсан биз.
Нар жаргахтай зэрэгцэн бид төрсөн гэрийг минь орхисон. Дахиж хэзээ ч эргэж ирэхгүй энэ газар. Хамгаас илүү хайрладаг талхны мухлаг минь, дурлаж орсон уран зохиолын тэнхим минь, анхны хайртайгаа уулзсан энэ л хороолол. Дэндүү үзэсгэлэнтэй юм, энэ дурсамжууд. Одоо бүх зүйлийг ардаа үлдээх цаг нь иржээ.
Эндээс цааш алхсан алхам бүртээ дурсамжийнхаа хэлтэрхий бүрийг уландаа гишгэлээд, харалган чигээр шинэ ертөнц рүү хөл тавина.
Minhyuk's POV
Өдөн дэр халуу оргиулж, хөнжлийн завсраар салхи сийгэхтэй зэрэгцэн дурамжхан нүдээ нээлээ. Инээмсэглэл минь хормын төдийд замхрахад түүний эзгүйрсэн орон зай зүрхэнд минь гал тавих шиг болох нь тэр.
YOU ARE READING
Final Choice || Mgl
RomanceБүх зүйл гэрэлтэж байсан бидний 1980 он. Цаг хугацааг буцааж болох болов уу? Чи болон би, өөрсдийн сонголтыг хийгээгүй байсан тэр үед ахин очиж болох уу? /Completed/ *Энэхүү бичвэр дахь үйл явдал, он цаг, дүрүүд бүгд зохиомол болохыг санана уу.