4. Хэдхэн сар...

366 56 0
                                    

"Юу хийж байгаа юм?"

"Зурж байна. Би зурах дуртай"

Хэчнээн хайрт нь тэрнийг түлхэж унагасан ч хашраагүй бололтой дахиад дээвэр дээрээс хөлөө унжуулан сууж байлаа.

Лорен инээмсэглэсээр хажууд нь суугаад харандаагаар зурсан сургуулийн төрхийг хараад гайхширч орхив. Учир нь хар өнгөтэй л болохоос бодит мэт харагдаж байсан юм.

"Чи их сайн зурдаг юм байна"

"Жисүү яаж байгаа бол? Надаас болоод тэрний нэр хүнд уначихсан..."

Чэёон дуу муутайхан ийн хэлээд санаа алдахад Лорен ч бас уртаар санаа алдав.

"Яагаад ингэж санаа зовоод байгааг чинь ойлгохгүй юм. Чи тэрнээс болж золтой үхчихээгүй шдээ Чэёон!"

"Гэхдээ... би хэн ч биш шүү дээ. Үхсэн ч... гэр бүлээс минь өөр гашуудах хүн байхгүй. Тэднээс өөр хэн ч мэдэхгүй. Харин Жисүү. Тэр чинь манай сургуулийн урдаа барьдаг сурагч"

"Тэр энд ямар хамаатай..."

"Би явлаа. Хичээлдээ суумаар санагдчихлаа"

Чэёон тэрний үгийг таслан ингэж хэлчихээд түрүүлээд явчихсанд Лорен дуугарч ч чадалгүй түгдэрсээр үлдэв.

Чамайг гээд хичээлээсээ зугтаад ирж байхад... Эргээд яаж орох болж байна аа?

"Хар даа. Нөгөөдөх чинь"

Хаалганы цонхоор Жисүүг ажиглах Чэёоныг харсан охин түүн рүү заан Жисүүд шивнэхэд Жисүү хаалга руу хэдэнтээ зэхэлзэж байснаа гэнэт багшаасаа гарах зөвшөөрөл аваад хаалга руу дөхөн ирэв.

Чэёон сандарсандаа шууд л эргэн хурдан алхаж эхлэхэд Жисүү ч хурдаа нэмэн тэрнийг гүйцэж ирэв.

"Яах гээд байгаа юм?! Найз залуугаас минь салгасан чинь багадаад одоо өдөржин ширтэж наад хоёр зэхэрээрээ хараах гээ юу?!"

"Үгүй ээ... би..."

"Юу хүсээд байгаа юм?!"

"Хөөе Ким Жисүү чи!"

Урамгүйхэн дээврээс буун ангиа хайж байгаад тэдний ийм байдлыг хараад шууд л ойртон ирэв. Лорен яг цагаа олж тэднийг харсан байлаа.

"Хаана ч явсан чи энэний бие хамгаалагч шиг л байх юм аа? Яасан эдний аав чамайг энэний бие хамгаалагчаар аваа юу?!"

"Тийм бол юу гэж? Битгий Чэёоныг дээрэлхээд бай!"

"Энэ жижигхэн юмны чинь юу нь надаас илүү юм бэ Лорен! Дургүй хүрмээр юм"

Жисүү уурлсандаа үсээ сэгсийлгэн газар хэд дэвслэчихээд буцаад яваад өгөв.

"Чэёонаа зүгээр үү?"

Чэёон толгой дохисон болчихоод цүнхнийхээ оосроос атгасаар булан эргэн алга болов.

Хариугүй урсах шахсан нулимсаа гарынхаа шуугаар шувтарч арччихаад ангийнхаа хаалгыг татан дотогш орлоо.

"Аан Чэёон... Яваагүй байжээ?"

Чэёон толгой дохин Ким багшаас суух зөвшөөрөл хүлээж байлаа.

"Суу даа. Бие чинь тавгүйрхээ юу?"

Тэрээр хариу хэлэлгүй шууд л ширээндээ суугаад зургийн дэвтрээ гарган тавив. Тэгээд дахиад л хайртай охиноо зурж эхэллээ. Тэр түүнд хэтэрхий их хайртай бололтой.

Хэдхэн сар... тэгээд л дахиж харахгүйгээр мартагдана. Пак Чэёон! Хэдхэн сар л тэсчих.

𝐋𝐢𝐭𝐭𝐥𝐞 𝐆𝐢𝐫𝐥ᶜʰˢ |✔|Where stories live. Discover now